📅

УИХ-ын дарга "мэлзэж", Ерөнхий сайд гүлдийх үү

🕔 2018/08/14 15:54

УИХ-ын дарга "мэлзэж", Ерөнхий сайд гүлдийх үү

 

УИХ-ын хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичгийг УИХ-д дарга өргөн барьсан. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай саналд гишүүдийн 3/1 нь буюу 26 гишүүн гарын үсэг зурсан байх шаардлагатай. Харин АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх  ээлжит бус чуулган зарлах албан бичиг 22 гишүүний гарын үсэгтэй байсныг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэнийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн үгүйсгэж байгаа. Гарын үсгийн талаарх УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын  хэнийх нь хэлсэн үнэн эсэхэд УИХ-ын Тамгын газар тайлбар  үүрэгтэй ч,өнөөг хүртэл чимээгүй л байна. Ямартай ч гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 20-ны дотор зарлан хуралдуулах, "60 тэрбум”-ын хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг УИХ-ын даргыг гаргахыг дахин шаардсаар бичгийг хүргүүлээд байгаа.

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах  асуудал "60 тэрбум”-аар зогсохгүй. Лондонгийн шүүхээр  Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг барьцаалж, Африкийн Стандарт банкнаас авсан зээлийг төлүүлэх шийдвэр өнгөрсөн сард гарсныг гишүүн О.Баасанхүү, сөрөг хүчин АН мэдэгдэж, энэ асуудлаар Ерөнхий сайд УИХ-д тайлбар хийхийг шаардаж байгаа юм.

 

Цаашлаад цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг хэд хэдэн үндэслэлээр ээлжит бус чуулганыг хуралдуулахыг мэдэгдлийг хүргүүллээ. ЗТХЯ-ны өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарч, олон нийтийг цочроосон. Төмөр замын аюулгүй байдал алдагдаж,  осол гарч, олон зорчигч бэртсэн,  Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл гаргасанд зэрэг үйлдэлд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой мэдэгдлийг  сөрөг хүчин хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг хүргүүлээд байна.  Хэрвээ эрх баригчид  УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг АН мэдэгдээд байгаа юм.

 

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, Газрын дарга нарыг  албан тушаалаас ч нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаарх  Ерөнхий сайдын хийсэн шуурхай мэдэгдэл, өөрийг нь ороогоод байна.    Хуулиараа дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх эрх  Засгийн газарт хадгалагдана. Харин салбарын сайдыг УИХ томилж, чөлөөлдөг. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д хүргүүлэх заалттай. Гэвч Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг хүсэлтээр нь албан тушаалаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилсон нь хуулийн зөрчилтэй тулаад байгаа. Үүнийг сөрөг хүчин АН  бататган хэлж байгаа ч Засгийн газар алдаагаа засахгүй гүлдийсээр байгаа нь хачирхалтай.  Гэвч эцэг хуулийн зөрчилтэй тулсан энэ асуудал ҮХЦ-д ч маргаан дагуулах үндэслэлтэй.

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага УИХ-ын даргыг ч, Ерөнхий сайдыг ч халгаатай байгаа. Тиймээс ч УИХ-ын дарга мэлзэж, Ерөнхий сайд гүлдийсээр хугацаа хожих гарц хайж байна уу.

 

 Ямартай ч УИХ-ын намрын чуулган хүртэл ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байхаар эрх баригч хүчний удирдлагуудад байгаа байх. Гэхдээ энэ завсар өрнөх УИХ-ын нөхөн сонгуульд  эрх баригчид ямар сценаритай орох вэ гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Н.Энхлэн

 

http://www.shuud.mn/a/499876скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?