📅

“Аялал намайг өөрчилсөн юм”

🕔 2018/08/07 15:43

 

Берлинд амьдарч байхдаа Франц Кафка өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг байжээ. Нэгэн удаа тэнд жижигхэн охин уйлж байхтай таарч гэнэ. Хүүхэлдэйгээ гээчхээд харамсан уйлах охинд Кафка заавал туслахаа амлаад, маргааш нь эндээ уулзахаар болжээ.

Суут зохиолч хүүхэлдэйг олоогүй нь мэдээж боловч харин бяцхан охинд захидал авчирч өгчээ. Хүүхэлдэйн өмнөөс бичсэн захидлаа задалж Кафка: "Намайг алга болсон гэж битгий гуниглаарай. Хорвоо ертөнцтэй танилцахаар би аялалд гарлаа. Өөрт тохиолдсон адал явдлуудаас чамд бичээд явуулж байя” хэмээн чанга дуугаар уншиж өгөв. Ингээд хэдэн долоо хоногийн туршид тэр хоёр уулзаж, зохиолч нөгөө хүүхэлдэйн аялан яваа газар орны сонин сайхан, ямар сонирхолтой адал явдлууд тохиолдсоныг охинд дэлгэрэнгүй уншиж өгдөг байлаа.

Удалгүй Кафкагийн сүрьеэ өвчин хүндэрч, Вена хотын сувилалд сүүлчийн удаа хэвтэхээр болжээ. Харин явахынхаа өмнө зохиолч маань жаахан охинд хүүхэлдэй бэлэглэж гэнэ. Энэ нь түүний гээснээс огт өөр хүүхэлдэй байсан ч, "Аялал намайг өөрчилсөн юм” гэсэн зурвас зүүлттэй байжээ.

Орчуулсан: ЧҮНДЖ Д.Оюунгэрэл

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?