📅

МАН-ЫН БАГА ХУРАЛД ЗОРИУЛСАН АТГ-ЫН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ

🕔 2018/07/28 15:59

МАН-ЫН БАГА ХУРАЛД ЗОРИУЛСАН АТГ-ЫН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ

Эрх барьж байгаа намын томоохон хурал, шийдвэр гарахын өмнө ямар нэгэн аймаар хэрэг, эсвэл авлигын дуулиан дэгдэж, түүнтэй хамт АТГ идэвхжиж таардаг. Таардаг гэж бичихгүй бол АТГ зөрчлийн хуулиар сэтгүүлчийг цагдаад өгөх тул ингэж дөлж, айж байгаа юм. Ийм л цаг үе шүү дээ. Уг нь бол МАН-ын бага хурал, УЗ-ийн хурал дээр улсөрийн томоохон шийдвэр гарахаас өмнө АТГ нөлөөллийн гэмээр үйлдлүүд гаргадаг нь нууц биш болсон. Ерөнхий сайд Д.Эрдэнэбатыг огцруулах үед "Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан” гэдэг хачин мангар мэдэгдлийг АТГ-ын хэлтсийн дарга Идэрцог гэгч нөхөр хийж байлаа шүү дээ. Цагдаа, хуулийнхан дундаа чинээлэг, хөрөнгөлөг болсноороо алдартай Идэрцог гар хөл нь салгалан байж мэдэгдэл хийж байсныг сэтгүүлчийн хувьд гайхан хүлээж авч байж билээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө "МИАТ-ын дэд дарга 600 саяын авлига аваад газар дээрээ баригдлаа, хоригдлоо” гэдэг золбин мэдээ сошлд цацагдав. Яг маргааш нь нөгөө л Идэрцог дахиад л гар нь чичирч, хоолой нь сааралтан байж "Энхбаатар нар 600 сая төгрөг аваад газар дээрээ баригдсан гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Гэхдээ энэ асуудал шалгагдаж байна” гэх мэт мэдэгдэл хийв. Байна, байхгүй эсвэл тийм, үгүй гэсэн хариултууд хамтдаа сонсогдоод байна. Юмны учир ухаж ойлгодоггүй, эсвэл анзааргагүй нэгэн бол 600 сая төгрөгийн авлигын хэрэгт Энхбаатар холбогдоод баригджээ л гэсэн мессеж толгойдоо үлдээхээр байна. Ийм л хачин үйлдэл АТГ-аас гардаг юм л даа. Жүжгэн дээр л тийм ч биз, үгүй ч биз гэж гардаг. Эсвэл үлгэрт. Харин хуульчийн амнаас, хуулийн байгууллагаас хоёргүй утгатай, ян тан гэсэн мэдэгдэл гарч байх учиртай. Гэтэл манай хуулийнхан, тэр дундаа АТГ-ын удирдах ажилтнуудаас маш бүрхэг, их ойлгомжгүй, дүлэгнэсэн хариултууд гарах нь сэтгүүлчдэд их хэцүү байдаг. Тодорхой эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд МИАТ-ын дэд дарга Энхбаатар бол улс төрийн золиос гэнэ. Түүнийг ямар ч утга учиргүйгээр хэлмэгдүүлж байгаа гэв. Учир нь мань Энхбаатар нэг найзаасаа хуучин ланд круйзер 200 автомашин худалдаж авахаар тохирч, нэр дээрээ шилжүүлжээ. Гэтэл найздаа мөнгийг нь төлж чадахгүй явсаар машинаа буцаагаад хураалгачихаж. Найзтайгаа ч түр тархийж. Найз нь Энхбаатараас машинаа хурааж аваад өөрийнхөө нэр дээр буцаагаад шилжүүлчихэж. Ийм л юм болж. Энэ нь АТГ-д баригдах үндэслэл болсон гэх. Үнэгүй.мн сайтаас ороод харахад хуучин Ланд 200 үсрээд 80 сая төгрөг байна. Яаж яваад 600 саяын үнэ хүрээд байгаа нь маш тодорхойгүй байгаа аж. Тиймээс Энхбаатар бол 600 сая төгрөгийн хахууль аваад газар дээрээ баригдаагүй нь үнэн юм байна. Үүнийг АТГ-ын алдарт Идэрцог ч хэвлэлийн хурал дээр баталсан. Харин Энхбаатар найзынхаа машиныг авах гээд чадаагүйнхээ төлөө "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэдэг үндэслэлээр баригдсан болж таарлаа. АТГ-ын зарим ажилтнууд, 60 тэрбумд холбогдсон зарим улс төрчид хуучин Ланд 200 битгий хэл хөрөнгөтэй гэдгийг нохой ч хэлнэ. "Ерөнхий сайд нь танхимын сайдаасаа цоо шинэ лексус 570 бэлгэнд авчээ” гэхэд шалгадаггүй, дүлийрээд өнгөрдөг АТГ шүү дээ. Гэтэл Энхбаатарын хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй тул хойшлуулшгүй заалтаар хоригдож байх жишээний. Ийм л АТГ ажиллаж байгаа цагт яаж шударга ёс тогтох юм бэ. Яг үнэн хэрэгтээ АТГ-ын энэ удаагийн үйлдэл АТГ-ын дарга Энхжаргалыг томилсон 2016 оны тогтоолыг хүчингүй болгох ээлжит бус чуулганыг хуралдуулах, 60 тэрбумын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох улс төрийн үйл явцтай давхацлаа. Тиймээс сэтгүүлчийн хувьд энэ үйл явдлыг "АТГ-ын ээлжит жүжиг” гэж тодорхойлмоор байна.

Ц.Журамт

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?