📅

УУРТАЙ ХҮМҮҮС ЗҮРХ, СУДСААР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

🕔 2018/07/25 13:47

 

УУРТАЙ ХҮМҮҮС ЗҮРХ, СУДСААР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙУурлаж уцаарлах тусам зүрх өвдөх магадлал ихэсдэг талаар эрдэмтэд онцолж байна. Зүрхний шигдээстэй хүмүүсийн өвчний түүхийг ажиглан судалж, эрсдэлт хүчин зүйлсийг тооцжээ. Харвардын их сургуулийн эрдэмтэд зүрх, судасны өвчтэй 10 мянган хүнийг судлан үзэхэд их уурладаг хүмүүс өндөр эрсдэлтэй байсан юм. Удаан хугацаанд хуримтлагдсан стресс нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний шигдээсээр өвчлөхөд нөлөөлнө. Стресст орсон хүн тамхи татаж, архи уух зэргээр өөрийгөө эрсдэлд оруулдаг байх жишээтэй. 

Маш их уурласнаас хойш хоёр цагийн дотор хүний биед эрсдэлт нөхцөлүүд бий болдог ажээ. Зүрхний шигдээс, цус харвалтаар өвчилсөн хүмүүсийн өвчний түүхийг харж, сэтгэлзүйн сорил тавихад ихэнхдээ хэт мэдрэмтгий, эмзэг, орчны өөрчлөлт, нөлөөнд амархан бухимддаг байжээ.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?