📅

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ

🕔 2018/07/21 18:57

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ

Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр "Уужим булаг” дахь Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн /ДДЦС ТӨХК/ үнсэн сангийн дэргэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй талаар тус багийн иргэдээс Дархан сумын ЗДТГ-т удаа дараа санал гомдол иржээ.

 

Иймд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, олборлож байсан "Халнит” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож нөхөн сэргээлт хийлгэн уг газрыг хамгаалах шийдвэр гаргахаар аймаг, сумын удирдлагууд хамтран ажиллаж байгаа ажээ.

Тус газар нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 127 га мод үржүүлгийн талбай, ДДЦС ТӨХК-ийн гүний худгууд болон шугам, Дархан сумын ИТХ-ын 2014 оны 08/03 дугаар тогтоолоор Орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцаж байгаа тул тус газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан "Орон нутгийн хамгаалалттай газрын горим”-ын 4.1 дэх заалт, "Унд, ахуйн ус хангамжийн ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоох тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 47 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байгааг албаныхан мэдэгдэж байна.

Түүнчлэн малчин, мал бүхий иргэдийн зуслангийн газар, малчин бэлчээрийг эвдэж сүйтгэж байгаа учраас ийнхүү иргэд тус газарт олборлолт явуулахгүй байхыг шаарджээ.

2017 онд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал авахад Дархан сумын ЗДТГ-аас 3/533 тоот албан бичгээр татгалзах санал хүргүүлж байжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?