📅

Хувиараа алт олборлогч хоёр иргэн нас баржээ

🕔 2018/07/20 12:17

Хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж амь нас хохирчээ.

Тодруулбал Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн "Шарын хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/  хувиараа алт олборлож байсан 2 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт  хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2 км зам туулан 17:42 цагт очиж, 3 цаг 40 минут ажиллаж, тус сумын Дархан багийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суугч иргэн А /40 настай, эрэгтэй/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн Д /53 настай, эрэгтэй/ нарыг шороонд дарагдаж ухаангүй байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Гэвч сумын эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?