📅

"60 тэрбум"-ын ХАМГААЛАГЧИД

🕔 2018/07/19 13:45

Г.Доржзодовыг шүгэл үлээсний дараа  Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штабаас аудио бичлэгүүдийг Шүүхийн шинжилгээнд өгч, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбаатар "БИЧЛЭГ ДЭЭРХ ДУУ ХООЛОЙ Ц.САНДУЙГИЙН ДУУ ХООЛОЙТОЙ ТОХИРЧ БАЙНА..."гэсэн 4113 тоот дүгнэлтийг гаргасан.

 

 

Гэтэл тэр цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намынхны оролдлогыг үр дүнгүй болгохоор чармайж, ихэд сандарч байжээ. Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга уг бичлэгийн талаар, цаашид хэрхэх тухайд чиглэл авах гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсныхаа дараа "Дарга(Ц.Э) та нар энэ юмнаас хол бай. Ийм худал сенсаацаар хөөцөлдөж яах гээд байгаа юм” гэж хэллээ гэснийг сонгуулийн штабт ажиллаж байсан хүмүүс нь дурсчээ. Ц.Элбэгдорж ардчилсан намынхныг улс төрийн балмад үйлдлийн эсрэг эс үйлдэл хийж, идэвхгүй байхыг тулгаж байсан юм.

 

Харин Ардчилсан намын сонгуулийн штабт олон нийттэй харилцах ажлыг хариуцаж асан Д.Дорлигжав иргэний зориг гаргаж, ЦЕГ болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн удирдлагын зүгээс нийтэд дэлгэхийг хориглоод байсан 4113 тоот дүгнэлтийг гар дээрээ  авч чадсан байдаг. Ингэснээр Д.Баттулга ч зориг орон 6 дугаар сарын 27 -ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, дүгнэлтийг нийтэд хүргэсэн билээ.

 

Шүүхийн шинжилгээ, дүгнэлт ил болсноор М.Энхболд-Ц.Элбэгдорж гэсэн хамсал улам идэвхжин хуулийн байгууллагын удирдлагуудыг шахаж, маш хүчтэй хамгаалалтыг зохион байгуулах болсон. М.Энхболд 6 дугаар сарын 27-нд СБД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн албан бичиг гэх зүйлийг харуулж,  "60 тэрбумын бичлэгийн эвлүүлэгч Өлзий, Доржзодов нарыг шалгаж байна", ШШYХ-д бичлэгийг дахин шалгаж байгаа гэх утгатай мэдэгдлийг хийв. Цагдаагийн 1 дүгээр хэлтэст уг албан бичгийг гаргах үүргийг тухайн үед АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга байсан Ө.Энхтөр нар Ц.Элбэгдоржийн шахалтаар өгсөн болох нь хожим тодорхой болжээ.

 

Энэ талаар шүгэл үлээгч Г.Доржзодов ноцтой зүйл бичсэн нь бий. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор нь хөөж үзвэл ШШҮХ-ээс бичлэгийг "эвлүүлэг” гэж үзсэн дүгнэлтээ 7 дугаар сарын 18-нд буюу бичлэг анх интернэтээр тарсны ердөө маргааш нь гаргасан байжээ. Өөрөөр хэлбэл хэн ч тэдэнд энэ бичлэгийг шалгаад өгөөч гэж хандаагүй байхад дүгнэлтээ гаргаад бэлдчихсэн сууж байсан аж.

 

 

2016 оны наадмаар Ц.Элбэгдорж Төрийн наадмын дэвжээн дээр ёс бус үйлдэл хийн, туг тойрч дэвсэн. Энэ гаж үйлдэл нь сонгуулийн үеэр асар том булхай хийж, санаснаа гүйцээсэндээ бахдаж ядан тэсэрсэн сэтгэцийн хариу үйлдэл гэж сэтгэл судлаачид тайлбарладаг. Маш ойрын эх сурвалжуудын мэдээллээр бол Ц.Элбэгдорж дэвж явахдаа "Энэ сонгууль минийх боллоо” гэж үглэж, шивнэж байсан гэдэг. Асар их омогшил, хөөрөл. Түүнийгээ барьж ядсан сэтгэлийн хөдөлгөөн нь дэвээ шаваа байсан бололтой.

 

7 сарын 6-ны өдөр Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр "Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа" гэж мэдэгджээ.

 

 

60 тэрбумын бичлэг дээр тэдний ярьдагчилан "хуулийн хамгаалалт” хийгднэ гэх бат итгэл байсан тул Ц.Сандуй эрэлхэгээр үгүйсгэж байлаа. Үнэхээр ч хэд хоногийн дараа 7 сарын 17-нд Х.Энхжаргалын даалгавраар АТГ 204 тоот эрүүгийн хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа НПГ-т гаргаж өгөв. Маргааш нь 7 сарын 18-нд ШШҮХ бичлэгийг "ЭВЛҮҮЛЭГ МӨН..."гэх 4374 тоотдүгнэлтийг гаргасан. Энд АТГ хэргийг үгүйсгэх гэж адгахдаа хуулийн алдаа гаргаж, шүүх шинжилгээний дүгнэлт гарахаас нэг хоногийн өмнө"эвлүүлэг учраас эрүү үүсгэхээс татгалзсан” гэх тайлбар хийсэн байдаг.
 

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийн шахалтаар Г.Доржзодовт эрүүгийн хэрэг нээж, 9 сарын 14-нд Г.Доржзодовыг гэрийнх нь гаднаас баривчилж, гэрт нь нэгжлэг хийв. Энэ үед 60 тэрбумын бичлэг дээрх "хуулийн хамгаалалт” зохион байгуулах тухай яриа үнэн болохыг нотлох зүйл гарсан нь Г.Доржзодовыг байцаагдах явцад А.Ганбаатар мөрдөгчийн өрөөнд удаа дараа орж, нөлөөлөхөөр оролдож байсан явдал юм. Мөрдөн байцаалтын тухай хуулиар байцаалтын явцад сэжигтний өмгөөлөгчөөс өөр хүн байлцах ёсгүй. Гэтэл мөрдөн байцаагч хууль зөрчин А.Ганбаатарыг байцаалтын өрөөнд оруулж байсан нь ноцтой мэдээлэл мөн.

 

Г.Доржзодовын мэдээлснээр бол 2016 оны 9 дүгээр сарын 14-нд А.Ганбаатар "Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй" гэж түүний амь насанд халдахаар заналхийлсэн аж. Энд А.Ганбаатар "дарга” гэдэгт хэнийг хэлсэн болохыг хуулийнхан заавал тодруулах ёстой. Ц.Элбэгдорж юм уу, М.Энхболд уу? Эсвэл өөр хүнбайв уу? Бид гэж юун бүлэглэл вэ?

 

Г.Доржзодов бас нэг ноцтой мэдээлэл өгсөн.Tүүнтэй ярилцах үедээ А.Ганбаатар ”Хэргийг хэрэгсэхгүй болгуулахын тулд Прокурорт их мөнгө өгөх хэрэгтэй болчихоод байна"гэж ам алдсан аж. Энд хэн гэдэг прокурорын тухай дурдсаныг А.Ганбаатараас зайлшгүй тодруулах ёстой.
 

4 дүгээр сарын 5-нд А.Ганбаатар Г.Доржзодовын байрны орчимд отолт хийж байгаад барьж саатуулан "Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү" гэж ахин заналхийлсэн байна. Г.Доржзодовын сэтгэлийг хамгийн ихээр зовоосон зүйлс нь түүний хувийн мэдээллийг А.Ганбаатар маш нарийн судалсан явдал аж. Тэрээр Г.Доржзодовын гэрийн хаяг, машиных нь улсын дугаар, эхнэр, хүүхэд, аав ээжүүдийнх нь зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүрийн маршрутыг мэддэг, Дархан дахь аав ээжийнх нь гадаа отолт хийсэн зэргээ айлгах, дарамтлах зорилгоор ярьсан байдаг. Эндээс урган гарах асуултууд нь А.Ганбаатар нарт бусдыг мөрдөх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах, амь насанд нь халдах бэлтгэл хийх, заналхийлэх эрхийг хэн олгов, ийм ноцтой хэргүүд үйлдсэн хирнээ яагаад хуулийн хариуцлагаас одоо болтол зайлсхийж явна зэрэг юм. С.Зоригийн хэрэг шиг болгох гэдэг үгийн учрыг ч тодруулах ёстой. Яагаад ийм зүйрлэл хэлэв? Арай…
 

4 дүгээр сарын 14-нд ТЕГ-ын 7 ажилтан Ариг банкны үүдэнд Г.Доржзодовыг баривчилж эрүүгийн хэргийг үүсгэжээ. Хэргийг А.Ганбаатарын өргөдөлд үндэслэсэн байна.

 

6 хоногийн дараа Г.Доржзодов ТЕГ-т А.Ганбаатарыг шалгуулах сөрөг нэхэмжлэл гаргахад ТЕГ уг өргөдлийг Г-40 хавтаст хэрэгт хавсаргаад нэхэмжлэлийн ямар ч арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй байна. Энэ нь 60 тэрбумын бичлэгт дурдагдсан "хуулийн хамгаалалт” ажиллаж байгаагийн бас нэг шинж тэмдэг байж болох юм.


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын бүлэглэлийн зүгээс шүгэл үлээгч Г.Доржзодовыг дарамтлах нь ил цагаандаа гарч "гадагшаагаа гар, сургуулиа сонго, 2 өрөө байр өгье, 4 жил таг чимээгүй алга бол” гэх зэрэг тулгалтууд хийсэн байдаг. Мөн Г.Доржзодовыг өмгөөлөгчөөс нь тусад нь салгаж уулзах гэж мөрдөн байцаагч нь 2 удаа оролдсон талаар өөрийнхөө сайтаар мэдээлсэн. Тэр мөрдөн байцаагч хэн байв? Яагаад хууль бус үйлдэл хийж, нэг талыг илтэд баримтлах болов гээд шалгаж тодруулах зүйл энд байгаа юм.

 

60 тэрбумын хэрэг өндрөө авч, Г.Доржзодов олны анхааралд өртөхийн хирээр бүлэглэл гүжирмэг арга хэмжээ авч 6 сарын 15-ны  шөнө Г.Доржзодовын байрлаж байсан хотхоныг цагдаагаар 2 давхар бүслүүлж, түүнийг баривчилахаар оролдсон билээ. Энэ оролдлогыг олон нийтийн идэвхтнүүд болон хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар таслан зогсоосон тул цагдаагийн удирдлага, МАН-ын төлөөлөл "баривчлах гээгүй хамгаалсан” гэсэн утгатай тайлбар хийх болсон.

 

Үнэндээ бол цагдаа нарт ямарч тушаал, шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол байсангүй. "Г.Доржзодовын аав фейсбүүкээр хүсэлт гаргасныг "үндэслэсэн"гэх болхи тайлбар хийсэн, гэтэл тийм хүсэлт огт байгаагүй юм.
 

Тэр үед олон нийтийн сүлжээгээр "60 тэрбумын аархал" хэмээх нэвтрүүлэг цацагдсан нь нам дамнасан 60 тэрбумын бүлэглэлд сонгогчдоос өгсөн үхлийн цохилт байлаа.

 

 

"60 тэрбумын ААРХАЛ” видео бичлэгээр ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр нь М.Энхболдыг сонгуулийн сурталчилгаа болон хөдөөгүүр иргэдтэй уулзах үест байнга дагаж явдаг байсан, АТГ-ын дарга Х.Энхжаргал мөн М.Энхболдтой дотно холбоотой, гэр орноор нь очиж, хүндлүүлж дайлуулдаг байсан нь тодорхой болсон.

 

Уг бичлэгт хэд хэдэн ноцтой мэдээллүүд агуулагдаж байгаа нь СЕХ-г Алтан сарнай шагналаар шагнах тухай, Ц.Сандуй сонгуулиас хойш их томрох болсон зэрэг юм. Ц.Сандуй яагаад сонгуулийн дараа намынхандаа бардамнаж, ихэрхэх болов, СЕХ МАН-ын оны шагналд дэвших дээрээ тулсан юу хийв гээд шалгах мухарлах ёстой ноцтой мэдээллүүдийг хуулийнхан сонсоогүй, мэдээгүй мэт суусаар 2 жил болж байна.

 

2017 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын хэргийн талаар бүлэглэлийн удирдагч Ц.Элбэгдорж илт идэвхгүй байр суурь баримталж байсан. Уг нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон үүрэг нь хуулийн засаглалыг тууштай хэрэгжүүлэх, шударга ёсыг сахин хамгаалах байдаг. Гэтэл Ц.Элбэгдорж өөрийн твиттер хаягнаасаа булзааруулсан, зайлсхийсэн мэдэгдлийг удаа дараа хийж, Х.Баттулга АТГ-т хандсан нь л байна лээ,  60 тэрбум: Би өмнө нь хэлж байсан, одоо давтан хэлье. Хууль зөрчсөн этгээдэд ял завшуулж болохгүй. Хууль зөрчөөгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй гэх мэтээр жиргэж байлаа.

 

Түүний далд утгатай жиргээнүүдийг энгийн хэл рүү хөрвүүлбэл: АТГ болоод хуулийн байгууллагуудад бүхэлдээ миний хүмүүс байхад та нар яах юм, тэднийг байхад 60 тэрбумыг хэн ч хөндөхгүй. Давтан хэлье та нар яаж ч чадахгүй” гэсэн утга байсан болов уу. Хачирхалтай нь Ц.Элбэгдорж суудлаасаа буусны дараа тэр бүх жиргээгээ устгасан байдаг.

 

60 тэрбумын хуулийн хамгаалалт одоо ч ажиллаж, үүргээ гүйцэтгэсээр байгааг АТГ-ын зүгээс удаа дараа уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлох баримтгүй гэж зарлах, УИХ дээр нээлттэй сонсгол явуулахгүй гэж Прокурорын газраас татгалзах, УИХ-ын удирдлага нээлттэй сонсгол хийх, ээлжит бус чуулган зарлах асуудалд хойрго хандсаар байгаа явдлууд нотлоно.

 

Ц.Элбэгдорж нь бусдад кодолсон нэр өгч ярих зуршилтай нэгэн агаад АТГ-ыг "Авто тээврийн газар”, нөлөөллийнхөө хүмүүсийг white”, "Островский” гэх зэргээр кодлон дууддаг аж. Ц.Элбэгдоржийн ойрын хүрээллийнхний өгсөн мэдээллээс үзэхэд тэрээр АТГ-ын дарга Х.Энхжаргалд "таглаа” гэх кодлосон нэр оноож ярьдаг гэх агаад үүний утга учрыг тэд хэлж мэдэхгүй байна. Багцаагаар бол 60 тэрбумын хэргийн "хуулийн таглаа”, бөглөөс гэсэн утгыг илэрхийлж байж болох юм.

 

60 тэрбумын гэх ноцтой хэргийг шүүхийн өмнө аваачихын тулд Х.Энхжаргал мэтийн "таглаануудыг” авч хаях, онгойлгох шаардлага тулгарч байна. Үүнийг эс хийвэл монголд хуулийн засаглал, шударга ёс мөхөх аюул ойрхон боллоо.

 

Бүлэглэлийн удирдагч Ц.Элбэгдорж өөрийн мэдлийн сайтууд, гар хөл болсон сэтгүүлчдээрээ Х.Энхжаргалыг үхэн хамгаалсан зүйлс бичүүлж, түүн шиг шударга хүн байхгүй гэх маягийн мэдээлэл цацаж эхлэсэн нь бачимдал, сандралынх нь илэрхийлэл болж байна.

 

Эх сурвалж: dorjzodov.org

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?