📅

113 жилийн өмнө живсэн Оросын эрдэнэс тээвэрлэгч хөлгийг Өмнөд Солонгосын эргийн ойролцоо олжээ

🕔 2018/07/18 15:13

113 жилийн өмнө живсэн Оросын эрдэнэс тээвэрлэгч хөлгийг Өмнөд Солонгосын эргийн ойролцоо олжээ

Их хэмжээний алт тээвэрлэж яваад 113 жилийн өмнө живсэн гэгддэг Оросын байлдааны хөлгийг Өмнөд Солонгосын Улюн арлын орчмоос олсныг өчигдөр мэдээлжээ.
Дмитрий Донской гэх нэртэй уг хөлгийг сүүлийн хэдэн жилийн турш эрэн хайж байсан Өмнөд Солонгосын Шинил Групп далайн усны мандлаас 434 метрийн гүнд байгааг Ням гарагт олсон гэнэ.
"Бид Дмитрий Донской хөлгийн эх биеийг Улюн арлаас 1.3 км зайд, 434 метрийн гүнд байгааг Ням гарагийн 9:50 цагт илрүүллээ” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
1900-аад оны үед уг хөлгийг Орос-Японы дайнд ашиглаж байсан гэдэг. Дмитрий Донской хөлөг 1905 онд живсэн юм байна. Уг хөлөгт 5,500 хайрцаг алтан зоос, алтан гулдмай ачиж явсан гэх цуу яриа байдаг.
 
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол зах зээлийн үнэлгээ нь 150 их наяд вон ($133.4 тэрбум) болох юм.
 
Шинил Групп хөлгийн эх биеийг уснаас гаргахаар ажиллаж байгаа ба хөлгийн эзэмшлийн асуудлыг хуулийнхантай зөвлөлдөж эхэлсэн гэнэ.
 
 
Эх сурвалж: Korea Times
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?