📅

Дарханы иргэн Дарханыхаа их дээд сургуульд сурч байгаа тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана

🕔 2018/07/05 09:03

Дарханы иргэн Дарханыхаа их дээд сургуульд сурч байгаа тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат "Сейнт Жон Боско төв”-тэй байгуулсан санамж бичгийн дагуу аймгийн Их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болжээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур үзүүлэлттэй, сурлагын түвшингийн голч дүн нь 2.8-аас дээш, ёс зүйн зөрчил гаргаагүй оюутан байх, тухайн сургуулийн болон багийн Засаг даргын тодорхойлолт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдөл зэрэг холбогдох материалыг бүрдүүлсэн байх ёстой юм байна. Энэхүү шаардлагыг хангасан их, дээд сургуульд суралцагч оюутнуудын материалыг 2018 оны 06 сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст авах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70377668 утсаар авна уу.   
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?