📅

“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАНА

🕔 2018/02/28 15:54

“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014-2016  онд амжилттай хэрэгжиж, 2016 оноос "Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д цэргийн мэргэжил олгох "Оюутан-цэрэг” сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болж, тав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо.

"Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болж, оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.

Уг сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа  ач холбогдолтой юм.

"Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб гуравдугаар дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /"Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх.

Бүртгэл явагдах газар:

-Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим”-д

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим”-д

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн "Соёлын ордон”-д

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?