“Этно голд” нөхөрлөлийн гэрээг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэнэ
🕔 2018/06/26 12:42
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Шарын голын хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлосон "Этно голд” нөхөрлөлийн гэрээг цуцалж, эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийж, ажлын хэсэгт хүлээлгэн өгөхийг сумын Засаг дарга үүрэг болгожээ.
Тус нөхөрлөл байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлож байсныг хяналтын байгууллага таслан зогсоосон юм.