МСҮТ-ийн суралцагчдад 70,000 төгрөг олгох санал дэмжигдлээ
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж дэмжигдсэн байна.Тодруулбал, энэ талаар УИХ-ын М.Оюунчимэг өөрийн твиттер хуудсандаа "МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ" хэмээн бичжээ.МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70'000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ.Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ.2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24-өөс доош насны суралцагчдад 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсныг 70 мянган төгрөг болгосон билээ. Харин 2016 оноос энэхүү тэтгэлгийг төрөөс зогсоогоод байсан юм.