Хэвлэлийн эрх чөлөө бол таны мэдэх эрх юм
1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин, "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ дагуу 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн түүхтэй юм. Тэгвэл энэ өдрийг монгол улс 25 дэх жилдээ тэмдэглэж байна. Хэвлэл мэдээллийн хамгийн отгон салбар болох цахим сэтгүүлзүйн салбарт түүчээлэн үйл ажиллагаа явуулж буйМонголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо "Мэдэх эрх, таны эрх чөлөө” уриан дор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.100 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь бодлого, үйл ажиллагаандаа гишүүн сайтынхаа эрх ашгийг хамгаалах, үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээн дэлгэрүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.
105 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбар хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу нэгдэж, хүчээ хавсаргаж байна. Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоонь Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Мэдэх эрх, таны эрх чөлөө”хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөний тухай санал солилцлоо. Уг арга хэмжээнд сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн багш нар, УИХ гишүүд, дэд сайдууд, МСНЭ, МОСАХ, өдөр тутмын сонины холбоо болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.