📅

МХЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАР ДООД ТАЛ НЬ ГУРВАН САЯ ТӨГРӨГ АВЛИГАД АВДАГ БАЙЖЭЭ

🕔 2018/04/27 09:44

МХЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАР ДООД ТАЛ НЬ ГУРВАН САЯ ТӨГРӨГ АВЛИГАД АВДАГ БАЙЖЭЭ

 

Нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокуророос хянаж дуусаад харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна.

Тэдэнд аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед  тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан тухай мэдээлж байсан. Их хэмжээний мөнгө гэртээ хадгалж байсан талаараа ч тайлбарлаж мэдүүлэг өгч чадахгүй байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэнээс хэдэн төгрөг ямар шугамаар яаж авсан нь тодорхой болсон юм.

Уг нь иргэд аж ахуй нэгжүүд импортын зөвшөөрөл болох  бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол ажлын гурав хоног буюу 72 цагийн дотор тусгай зөвшөөрөл олгодог байна. Гэтэл 2016-2017 эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнд суртал хэрээс хэтэрсэн тухай эх сурвалжууд хэлдэг. Тодруулбал, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас тусгай зөвшөөрөл авахын тулд өдөрт хоёроос гурван удаа очиж, ажлын 14 хоног үүдийг нь сахихаас аргагүй болсон гэнэ. Тиймээс гаднаас оруулж ирж байга бараа бүтээгдэхүүнээ хил дээр удааж муутгахгүй тулд аргагүй эрхэнд "хариуцсан” дарга нарт авлига атгуулдаг талаараа эх сурвалжууд ярьсан юм.

Өмнө нь ажлын нэг өдөрт, удлаа гэхэд гурав хоногийн дотор гардаг байсан тусгай зөвшөөрөл авахын тулд иргэд, аж ахуй нэгжүүд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын үүдийг ажлын 14 хоног сахиад ч авч чадахгүй тохиолдол байсан гэнэ. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын цаг хугацаа алдах, гэрээний дагуу хил дээр ирсэн бараа бүтээгдэхүүний чанар муудах зэргээс эхлээд олон асуудал үүсэх аюултай байдаг гэнэ.  
 
Баримт дэлгэхэд,
Нээрээ нууцалсан нэгэн иргэн "Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт нийт 9 сая төгрөгийн авилга өгсөн. Тэд намайг авилга өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан гэжээ. Тэрбээр ОХУ, БНХАУ зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас мал амьтны гаралтай бүтээгдэхүүн импортолдог аж. Ингэж бараагаа гаднаас оруулж ирэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Импортын мэдэгдэл буюу хилээр бүтээгдэхүүнээ оруулж ирж болно гэсэн тусгай зөвшөөрөл авдаг байна.

Баримт 2: МХЕГ-ийн Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас 2017 онд 1700 орчим аж ахуй нэгжид экспортын гэрчилгээ, 1000 гаруй аж ахуйн нэгжид импортын мэдэгдэл олгосон байна. Энэ аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо доод тал нь гурван сая, түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байсан гэж эх сурвалж мэдээлсэн.
Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болон ургамал гэсэн хоёр чиглэлээр тусгай зөвшөөрөл олгож ажилладаг гэнэ. 2017 онд гэхэд ургамлын чиглэлээр 864 аж ахуй нэгж, 77 иргэнд импортын мэдэгдэл, 864 аж ахуйн нэгж, 114 иргэнд экспортын гэрчилгээ олгосон байна.

Ургамал болон мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд олгосон тусгай зөвшөөрөл 2017 онд 1700 экспортын гэрчилгээ, 1000 гаруй импортын мэдэгдэл олгосон байна. Гэвч МХЕГ-ийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нар нэг аж ахуй нэгжээс доод тал нь 3 сая түүнээс дээш төгрөгийн авилга авдаг байжээ. Ийнхүү богино хугацаанд хөрөнгөжсөн хэлтсийн дарга нарыг ажлынхан нь "хардаж” эхэлжээ. Б.Аззаяагийн хувьд хэрэгт холбогдохоосоо сарын өмнө ажлаасаа чөлөө авсан байж, харин Т.Баярсайхан даргын хувьд ажлаа хийж яваад саатуулагдсан бөгөөд тэднийг батлан даалтад гаргаж гадуур байцаалт явуулан шалгаж дуусчээ. 

О.Сайхан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?