📅

“Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аян эхлэв

🕔 2015/11/17 12:59

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрхлэн "Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг зохион байгуулахаар дөрвөн чиглэлийн 17 ажил төлөвлөж газрын даргаар батлуулан ажиллаж байна.

Сарын аяны нээлтийн үеэр хэвлэлийн бага хурал зарлаж хил хорио цээрийн хяналтын ажлын үр дүнгийн талаар орон нутгийн хэвлэл мэдээлийн байгууллагуудын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МХЕГ-ын Хилийн Хорио цээрийн хяналтын газраас онлайнаар зохион байгуулсан сарын аяны нээлт болон "Барааны ангилал”, "Ангиллын дүрэм болон мал амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний ангилал”, "Химийн бодисын ангилал” сэдэвт сургалтад тус газрын удирдлага, улсын байцаагчид оролцоод иржээ. Мөн тус аймаг дахь Ургамал, Газар тариалан, Сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа ХААИС-ийн агрономийн төгсөх ангийн оюутнуудийн дунд "Ургамал хорио цээрийн хяналт” сэдвээр сургалт зохион байгуулж таван төрлийн 40 ширхэг зөвлөмж тарааж мэдээллээр хангасан байна.

Түүнчлэн "Дархан Нэхий” ХК болон "Газар Өгөөж”, "Дархан Миат Фүүдс”, "Дархан Минж”, "Тринити трейд” зэрэг ХХК-ийн гадаад худалдаа эрхлэхэд нь аж ахуйн зөвлөн туслах үйлчилгээгээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, хяналтын хуудас зэргийг сурталчилж 15 төрлийн 60 ширхэг гарын авлага тараан эрсдлээс урьдчилан сэргийлж гурван зөвлөмж гаргаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа гэж тус МХГ-ын Хилийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ш.Тунгалаг ярилаа.

                      Б.Норовсамбуy

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?