📅

3 дугаар сарын дундуур С.Зоригийн “зохиомол” хэргийн үүцийг задлах уу?

🕔 2016/02/18 11:35

 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг тойрсон шуугиан учир битүүлэг байдлаар үргэлжилсээр байна. Саяхан МАН-ын дарга М.Энхболд С.Зоригийн хэргийг анхнаасаа мөрдсөн хурандаа Мөрөнтэй уулзахад, энэ хэрэг бараг илрэхээ больсон гэж хэлсэн байгаа юм. Гэтэл хуулийнхан болохоор шинэ сэжүүр олсон, бараг илэрчихээд үүцэлчихсэн юм шиг ярьж байна.

Тэгээд л тасралтгүй тархи угаалт хийж, бор шувуу нисгэх ажил хангалттай явагдаж, уушны газруудад яриа хөөрөө ихээр өрнөж, хараацай нар идэж ууж, баяр хөөр тэмдэглэж С.Зоригийн хэрэг ёстой эзнээ олжээ, яг ингэж илрэх байсан юм. 1+8 тэнцүү 9 гэж учир битүүлэг чаад хэлээр ярьж байна. Үүнийг нэрт дуун хөрвүүлэгч, До яамны ахмад ажилтан Шунхлай орчуулж байгаа юм. Тэгээд л яаж илэрсэн юм бэ гэхээр хэлэх үг олдохгүй байгаа бололтой. Тэгсэн мөртлөө бөөн баяр хөөр. Нэрт хуульч С.Нарангэрэл "Зохиомол хэрэг” хар ном бичсэн билээ. Тэгвэл нэрт хуульч Ц.Шаравдорж үе үе бас нэгэн зохиомол хэргийн тухай хэмээн "Зууны мэдээ” сонинд бичдэгийн учир юу вэ? Тэгвэл С.Зоригийн тухай бас нэгэн зохиомол хэрэг гарах гэж байна уу, аль эсвэл зохиолоо бичиж байна уу? 2012 онд Б.Баабарын "Тойм” сэтгүүл С.Зоригийн хэрэг бол Эрдэнэтийн эхлэл, хэргийн сценарийг бичжээ. Мөн А.Амардалай гэдэг нууц нэрээр Японы нийслэл Токио хотын нэрээр "хар хүчин” детектив-адал явдлын зохиолыг бичсэн байна. Үүнд манай хуучны цагдаа, Аюулаас Хамгаалахын элитүүд алсан болж таарч байгаа юм.

Монголчууд Монголоо алсан болж таарч байгаа юм. Аль эсвэл Эрдэнэт, Оросын мафи оролцсон болж таарч байгаа юм. Энэ нь өнөөгийн С.Зоригийн зохиомол хэргийн үндсэн зохиол-сценари болж байна. Уг нь аль эрт энэ хэргийн үүцийг нээх байжээ. Харамсалтай нь Н.Алтанхуяг гэдэг нөхөр Оюу толгойтой зууралдаж, асуудал хойшлогдсон байна гэж зарим судлаачид үзэж байна. Тухайлбал судлаач Ц.Шинэбаяр багагүй зүйлийг эрэн сурвалжилжээ. Гэхдээ л…

Яагаад гэвэл хэрэг нууцлалын маш өндөр зэрэгт явагдаж байгаа гэж манай хуулийнхан Үндэсний аюулгүй байдлын хуралдаан дээр мэдэгдсэн. С.Зоригийн хэргийн цорын ганц амьд гэрч Булганыг хорьсоор удаж байгаа нь олны анхаарлыг онц ихээр татаж байна. Ээж нь тун айхтар мэдэгдлийг хийсэн билээ. Гэтэл Хүний эрхийн комиссынхон хэлэхдээ манай хуулийнхан жижиг алдаа гаргасан, түүнийг нь засуулсан гэж хэлжээ. Прокурорынхон ар гэрийнхнийг уулзуулж байгаа гэж хэлсэн. Гэтэл "Зууны мэдээ” сонинд ар гэрийнхнийг одоо болтол уулзуулаагүй байна гэж мэдэгдсэн. Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгийн сошал ертөнцөөр хийсэн мэдэгдлийг хоёр сая орчим хүн үзэж сонирхжээ. Нөлөе бүхий хүн түүнд аюултай юм болох нь, аавыг чинь алуурчин болгох нь гэж хэлснээс үүдэн энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Нөлөө бүхий хүн нь Н.Багабанди байх гэж олон хүн төсөөлжээ. Баабар "Монголын гурвал” гэдэг өгүүлэлдээ Багабанди, Отгонбилэг, Балдорж гурвын тухай үе үе өгүүлж байсан. Эрдэнэтийн асуудал дэгдэх үед Н.Багабанди -Би Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт концерн, Ш.Отгонбилэгээс сохор зоос, ширхэг хадаас аваагүй гэж хамгийн алдартай титэм үгээ хэлж байсан нь юуг өгүүлнэ вэ? Эрх баригчид С.Зоригийн хэргийг ийнхүү цагаан сарын дараа том бэлэг үүц болгон нээх гэж байна гэсэн бор шувуу нисэж байна. Яагаад гэвэл Эрдэнэтээс 2015 оны 8-р сарын 31-ний өглөөний 9 цаг 30 минутад тус хотын иргэн Б.Содномбалжирыг баривчилснаар эхэлсэн билээ. Үүний араас ээж Жавзмаа нь сураггүй болсон хүүгээ хайж цөхрөнгөө бартал явснаар энэхүү зохиол эхэлсэн.

Харин 2016 оны 3-р сарын дундуур энэ хэргийн үүцийг нээх сурагтай. Харин судалгаагаар олон түмний 90 хувь нь сонгуулийн шоу гэж үзэж байгаа бололтой.

Эх сурвалж: "Хөх толбо” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?