📅

Хар жагсаалтад С.Зоригийн аллага нэрлэгджээ

🕔 2015/10/09 16:22
Хар жагсаалтад С.Зоригийн аллага нэрлэгджээ

Залуучуудын холбооноос "Хар цагаан жагсаалт”-ыг гаргах ажлыг аравдугаар сарын 2-ны өдөр эхлүүлсэн. Тэгвэл 100 хар үйл явдлын жагсаалтад С.Зоригийн аллага нэрлэгдсэн байна.

 

Энэхүү аяны хүрээнд 1992-2016 оны хооронд болсон 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэхээр болсон. Жагсаалтад одоогоор 2007 онд болсон "Хадгаламж” банкнаас хулгайлсан 14 тэрбум төгрөгийн хэрэг, ОХУ-д төлсөн өрөөс дутсан 50 сая ам.долларын хэрэг, Бороо гоулдын үйл явдал, ОХУ-ын чеченүүдэд алдсан гэх 10 сая төгрөгийн хэрэг, С.Зоригийн аллага, 27 вагон самрын хэрэг, Б.Есүгэн охины үхлийн буруутнууд 1-2 жилийн ял сонссон явдал, Казиногийн хэрэг, "Баян өндөр сан” хадгаламж зээлийн хоршооны хэрэг, 17 чингэлэг спиртын хэрэг, Улаан "мөнгөн ус”-ны дуулиан, "Центр пойнт”-ийн хэрэг, Анод банкны хэрэг болон 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал нэрлэгджээ. 100 хар үйл явдлын жагсаалтыг он цагийн дараалалаар www.myf.mn сайтад байршуулаад байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

shuud.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?