📅

ДАРХАН-УУЛ: Авто засварын газруудад хяналт, шалгалт хийжээ

🕔 2017/01/03 10:53

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад хийсэн шалгалтын дүнг Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг танилцуулсан байна. Дархан суманд нийтдээ 17 ААН, байгууллагад 66 иргэн ажилладгаас гадаад ажилчинтай 2 авто засварын газар байдаг ажээ. Шалгалтын дүнгээр авто засварын газруудад дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. 

- Засварын газрууд эрх бүхий байгууллагаар ангилалаа тогтоолгоогүй
- Галын аюулгүй байдлыг хангаж галын анхан шатны багаж хэрэгслээр дутмаг
- Техникийн аюулгүй ажиллагаа ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын заавар журам мөрддөггүй 
- Ажлын дэс дарааллыг тогтоосон технологийн картгүй
- Үйлчлүүлэгчдэд төлбөр тооцооны баримт өгдөггүй
- Татвар төлөлт, бүртгэлт хийлгээгүй
- Засварт оруулж буй тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөлт хангалтгүй 
- Ашигласан тос маслыг хаана яаж хаядаг нь тодорхой бус зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Харин томоохон авто засварын газрууд нь тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуй, тоосжилт, дуу чимээ хэвийн хэмжээнд, агааржуулалт хийгдсэн хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах систем суурилуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж, зааварчилгааг тогтмол өгдөг, аюулгүй байдлыг хангаж камер суурилуулсан, харуул хамгаалалттай зэрэг сайн талууд байсан ажээ. 

Тиймээс дээрхтэй холбогдуулан цаашид доорх ажлуудыг авч хэрэгжүүлэхээр болсон байна. 

- Авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, бодлого зохицуулалтаар хангах, татвар төлүүлэх
-Зам Тээврийн сайдын 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар баталсан "Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын хэрэгжилтийг хангуулах
- Авто засварын газар ажиллаж байгаа ажиллагсдыг мэргэжлийн болгох сургалтад хамруулах
- Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээ авах
- Галын аюулгүй байдлыг хангуулах, холбогдох газраас ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах 
- Ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулах
- Авто засварын газрын удирдлагууд болон ажиллагсдыг хамруулсан уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийж хэрэгжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?