ДАРХАН-УУЛ АЙМАГ 2018 ОНЫ УХААЛАГ ХОТООР ШАЛГАРЧЭЭ
Тайванийн Тайфэй хотод болсон "Ухаалаг хот-2018” олон улсын үзэсгэлэнгээс Дархан-Уул аймгийн "Шилэн эмнэлэг" төслөөрөө "2018 оны Ухаалаг хот”- оор шалгарчээ.
Шилэн эмнэлэг төслийг өнгөрсөн оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд төслийн хоёр дахь үе шат хэрэгжсэн ажээ.
Энэ оны гуравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй олон улсын үзэсгэлэнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг оролцож орчин үеийн шинэлэг текник, технологийн нэвтрүүлсэн ажлаа танилцуулжээ.
Тайфэй хотын захиргаа, тус хотын Компьютерийн бизнес эрхлэгчдийн холбооноос Инновацийн хөгжил, орчин үеийн шинэлэг техник, технологийг хэрэглээнд нэвтрүүлсэн хотын захиргааг тодруулах "Ухаалаг хот -2018” Олон улсын үзэсгэлэн хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэ үеэрх "Ухаалаг хот-2018” шалгаруулалтад нийт зургаан орны хот оролцсон байна.