📅

Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ойн мэндийг хүргэе!

🕔 2018/03/06 15:18

 

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ойн мэндийг үе үеийн сэтгүүлчид, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүн 108 сайтын хамт олондоо хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.


Манай Улсад 1913 оны энэ өдөр "Шинэ толь бичиг" нэртэйгээр анхны хэвлэл гарснаар орчин үеийн сэтгүүл зүйн салбар үүсч, хөгжсөн түүхтэй. Тус салбарын нэгэн мөчир болох цахим сэтгүүл зүйн салбар маань өнөөдөр тэргүүлэх салбар болтолоо өсөн хөгжиж өргөжин тэлж байна.


Бид эв нэгдэлтэй байж цаашид олсон амжилтаа улам бататгаж, илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хосолж дөрөвдэх засаглалын ил тод байдлыг хангах замаар Монгол Улсад хариуцлагатай ёс зүйтэй цахим сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд улам өндөр амжилт гаргахыг та бүхэндээ хүсэн ерөөе.


 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО

2018-03-06


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?