📅

Лев Толстой: Эх оронч үзэл ба Засгийн газар

🕔 2018/03/01 08:23
 Лев Толстой: Эх оронч үзэл ба Засгийн газар
Оросын алдарт зохиолч Лев Толстойд нэгэн герман цэрэг Дайн дажны эсрэг хүчтэй дуу хоолой хэрэгтэй байгаа тухай захидал бичжээ. Тэрхүү захидалд хариу болгож бичсэн түүний "Эх оронч үзэл ба  Засгийн газар” хэмээх нийтлэл 1900 онд бичигдсэн бөгөөд түүнийг тэр болгон хүмүүс уншаагүй байдаг.
Уг нийтлэлийг сэтгүүлч Ж. Нэргүй Орос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн нь надад хадгалагдан үлдэж. Уншигч Таны таалалд бяцхан тайлбартайгаар хүргэе.
Лев Толстой бол агуу том гуманист, пацифист. Түүний уг нийтлэлдээ эх оронч үзлийг зад шүүмжилж байгаа нь олон хүнд ердөө солиорол мэт харагддаг.
Гэвч тэрбээр хувь хүний амиа хичээх эго үзэл нь төрийн түвшинд эх оронч үзэл хэмээх халхавчтай болдогыг үндэслэлтэй тайлбарласан гэж үзэх хүмүүс олон байдаг. Бусдын санаа бодлыг үл ойшоох эго үзлийг нийгэмд тэр болгон таашаахгүй нь мэдээж. Тэгсэн хэрнээ төрийн түвшинд түүний шууд толь болсон бусад улс, ард түмнийг үл ойшоосон эх оронч үзлийг зөвтгөхийн цаад шалтгаан нь хүмүүс ердөө гадаад аюул заналын өмнө ганц нэгээр бус хамт байх зан заншлаас үүдэлтэй гэнэ.
Тэрбээр:
-"Би чамайг чимхэнэ.
-Тэгвэл би зангидсан гараараа.
-Би тэгвэл ташуурдана.
-Тэгвэл чинь би мунадана даа.
-Тэгвэл би буудлаа шүү”…
Уг нь ингэж дүрсгүй хүүхдүүд ч юм уу, согтуу хүмүүс, араатан амьтад л муудалцдаг баймаар, гэтэл ийм тоглоомоор соёлжсон гүрнүүдийн өндөрлөгүүд, албат нарынхаа ёс суртахуун, хүмүүжлийг удирдан чиглүүлэгч нар нь өөрсдийгөө зугаацуулж байна.
…Дайн гэдэг бол зэвсэглэсэн хүмүүсийн оршин тогтнолын зайлшгүй үр дагавар. Байнгын, их хүчтэй армитай улс орон хэзээ нэгэн цагт дайн хийж л таарна. Нударган зодоонд мундаг гэж өөрийгөө боддог хүн өөрөөс нь дутуугүй гэж боддог хүнтэй нэгэн цагт заавал учирна, зайлшгүй зодолдоно.
Герман, Франц хоёр зэр зэвсгийнхээ хүчийг бие биеийнхээ эсрэг шалгах шалтаг хүлээгээд л байна. Тэднүүс хэд хэдэн удаа зодолдчихсон, дахиад ч зодолдоно.
Ард түмнүүд нь хүсээд байгаа юм биш, харин төрийн өндөрлөгүүд нь л харилцан үзэн ядалтыг бий болгоод, өөрийгөө хамгаалахын тулд байлдах хэрэгтэй гэж бодохыг ард иргэддээ даалгаад байгаа хэрэг.” гэж бичиж байлаа.
Лев Толстойн энэхүү нийтлэл гарснаас хойш 14 жилийн дараа эх оронч үзлээр зэвсэглэсэн эзэнт гүрнүүд Дэлхийн 1 дүгээр дайн хийж билээ. Удаахь дэлхийн дайны үзэл нь националь-социализм байв.
Түүний нийтлэлийг өнөө цагийнхан уншаад тэр нь  тухайн цаг үеийн тусгал  санал нийлэхгүй зүйлс олон байнаа гэж хэлж болох боловч  "Давс хужир нь таарвал эх оронч үзэл тустай байж мэдэх, эс бөгөөс эх оронч үзэл хүн сүргийг удирдах хэрэгсэл төдий” болж болдог эд  бололтой.
Монгол, Орос, Англи хэл дээр нь дээрх нийтлэлийг үзье гэвэл дараахь холбоосоор орно уу!
 
 
 
 
М.Энхсайхан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?