📅

Дархан- Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 80 хувийн ирцтэй хуралдлаа

🕔 2018/01/11 10:23

Дархан- Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 80 хувийн ирцтэй хуралдлаа

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өнөөдөр /2018.1.10/ 09.00 цагт аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 80 хувийн ирцтэй хуралдаж 3-н асуудал танилцуулагдлаа. 2017 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан танилцууллаа. 2017 онд иргэдээс амаар буюу уулзалтаар 1856, бичгээр 17015, цахим хэлбэрээр 17, тусгайлан ажиллуулсан утсаар 2301, Засгийн газрын 11 11 төвөөр 70, бусад /саналын хуудсаар/ 25 нийт 21302 өргөдөл, гомдлыг хүлээн авч 21129 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн хариу өгч 173 иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Аймгийн хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99.19%-тай буюу 4.9 онооны үзүүлэлттэй байна. Өмнөх оны энэ үетэй харьцуулахад өргөдөл гомдлын тоо 60.51%-аар буурчээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан танилцуулсан юм. 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг дарга хяналтад авч, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон 77 тогтоолын 86 заалтыг хяналтад авч хэрэгжилтийг хангуулан ажилласан бөгөөд үнэлгээний дүн 97.0 хувь буюу 4.85 онооны үзүүлэлттэй үнэлэгджээ. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2017 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулгыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан танилцууллаа. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар 98.30 хувийн хэрэгжилттэй 4.91 онооны үнэлгээтэй байгаа талаар холбогдох хэлтсүүд мэдээллээ.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?