📅

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

🕔 2017/11/30 09:54

 

"Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.

Хэлэлцээрийн төсөлд:

-  Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх

-  Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах

-  Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих

-  Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?