📅

НАСА манай гарагийн уур амьсгал талаарх бичлэгийг танилцуулжээ

🕔 2017/11/27 12:56

НАСА манай гарагийн уур амьсгал талаарх бичлэгийг танилцуулжээ

 

АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу НАСА агентлаг манай гарагийн уур амьсгал сүүлийн 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаарх судалгаа бүхий дүрс бичлгээ танилцуулсан байна. Энэ 20 жилийн туршид дэлхийн газрын гадарга хэрхэн өөрчлөгдснийг үндэслэн хүн төрөлхтөнд эрүүл таатай амьдрах орчин жилээс жилд хорогдсоор байгааг анхааруулсан байна.

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, сансар судлалын салбарт олон шинэ нээлт, бүтээлийг төрүүлсний ачаар эх дэлхийгээ судлах, авран хамгаалах асуултынхаа хариултыг олж авсан юм. тодруулбал анх задгай сансарт сансрын хөлөг, хиймэл дагуул илгээж, бөмбөрцгийн дүрс зургийг эх газарт илгээж байсан цаг хугацаа тийм ч эртнийх бишээ. Энэ хүрээнд дэлхийн тойрог замд байрлах хиймэл дагуулаас жил бүрийн сар тутамдаа тогтмол хүлээн авч байдаг дэлхийн зургийг хооронд харьцуулж дүн шинжилгээ хийсэн нь энэ юм.

НАСА-гийн эрдэмтдийн мэдээлж байгаагаар дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр 2018 онд болох газар хөдлөлтийн тохиолдол өмнөх жилүүдтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэх магадлал өндөр байгааг онцолсон юм байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн 184 орны 15 мянга гаруй эрдэмтэн, судлаач, шинжээчид манай гараг дээрх амьд бие мах бодь бүхэнд аюултай цаг үе ойртож ирээд байгааг хүн төрөлхтөнд сануулах, мэдрүүлэх зорилготой баримт бичигт гарын үсгээ зураад байгаа юм байна.

Хэдийгээр дэлхийн дулаараас болж хойд мөсөн далайн цас мөс их хэмжээгээр хурдацтай хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдсээр байгаа ч, нөгөө талаараа эх газрын зарим хэсэгт хуурайшилт эрс өсөж газар авч байгааг гэдгийг мэдэгдсэн байна. Хиймэл дагуул 1997 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд 20 жилийн турш илгээсэн манай гарагийн үнэн бодит нүүр царайг илтгэх зурган мэдээллүүд эдгээр дүгнэлтүүдийг батлан харуулж байгаа юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?