Сэргээн засах үзлэг, оношилгоог хийж үйлчиллээ
🕔 2017/11/06 10:35
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ угтан Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах эмнэлэг нь 70-р тусгай сургуулийн сурагчдад сэргээн засах (лабораторийн шинжилгээ, эхо, мэдрэл, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал) үзлэг, оношилгоог хийж үйлчиллээ.
Үзлэг оношилгоонд тулгуур эрхтний бэрхшээлтэй 21 хүүхэд хамрагдсан ба эдгээр хүүхдүүдийг сэргээн засах эмнэлэгт үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон.
Үзлэг оношилгооноос гадна СЗСҮТ-ийн Сэргээн засах эмнэлгийн хамт олон санаачлан 70-р тусгай сургуулийн хүнд хэлбэрийн хавсарсан бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур нэг сурагчид буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна.