📅

Нийслэлийн Багануур дүүрэгт “Сэргээн засалтын цогц үйлчилгээ” үзүүллээ

🕔 2017/10/24 11:21

 

 

Багануур дүүрэг нь 2017 оныг "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ” болгох зорилго тавин ажиллаж байгаа ба энэ хүрээнд Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв нь Багануур дүүргийн ЗДТГ-тай хамтран 2017 оны 10 сарын 17-18-ны өдрүүдэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжье” уриан дор тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын цогц үйлчилгээг үзүүллээ.

 

Одоогоор эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд 141 хүн, хиймэл эрхтэн, туслах хэрэгслийн хэмжээ, захиалга авах, зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээ хийх үйлчилгээнд 37 хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, ХБИ-ийг чадавхижуулах нөлөөллийн сургалтад 180 гаруй хүн тус тус хамрагдсан байна. Нөлөөллийн сургалт, арга хэмжээнд Багануур дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид оролцсон байна.

 

Өнөөдөр буюу 2017 оны 10 сарын 18-ны өдөр тус дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвд 09:00 цагаас эхлэн орой 17:00 цаг хүртэл сэргээн засах эмнэлэг, протез, ортопедийн үйлдвэрийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Үүнд: Элэгний В,Ц вирус тодорхойлох, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ авах, зүрхний бичлэг хийх, харвалтын дараах хөдөлгөөн засал хийж заавар зөвлөгөө өгөх, протез, ортопедийн засвар хийх, хэмжээ авах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээнүүд багтсан.

 

 
Нийслэлийн Багануур дүүрэгт “Сэргээн засалтын цогц үйлчилгээ” үзүүллээ
Нийслэлийн Багануур дүүрэгт “Сэргээн засалтын цогц үйлчилгээ” үзүүллээ
Нийслэлийн Багануур дүүрэгт “Сэргээн засалтын цогц үйлчилгээ” үзүүллээ
Нийслэлийн Багануур дүүрэгт “Сэргээн засалтын цогц үйлчилгээ” үзүүллээ
Нийслэлийн Багануур дүүрэгт “Сэргээн засалтын цогц үйлчилгээ” үзүүллээ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?