“Google” компанийн ажилчдын инээд хүрмээр гомдолууд
1. "Ажилтнуудад зориулсан гарын авлага” дэндүү урт, бүтэн нэг хуудас гаруй байгааг удирдлагад дуулгахыг хүсч байна.
2. Би гэрээсээ ажлаа хийх үеэр өглөөний цай, өдрийн болон бас оройн хоолыг хүртэл өөрөө бэлдэх хэрэг гарч байна.
3. Массажийн сандлын тохируулга муу байна, би ялгааг нь мэдрэхээ болилоо.
4. Манай оффист байдаг тоглоомын автоматууд цөөхөн, сонголт хязгаарлагдмал тул өөр корпуст очих хэрэг гарч байгааг анхааралдаа авна уу.
5. Оффисын үнэ төлбөргүй, хэмжээ хязгааргүй хоолноос болоод би таргалж байна.
6. Компаниас тарааж өгсөн шинэ гар утсанд дөнгөж дасаж эхэлж байхад шинэ загварыг олгох юм. Тэгээд би дахиад л шинээр сурах хэрэг гарч байна.
7. Намайг үдийн хоолонд ороход бүх пиццаг идчихсэн байсан тул би стейкээр л өл залгасан.
8. Биеийн тамир, дасгалын танхим руу явж очих гэж би цагаа дэмий үрж байна. Иймээс миний ажилладаг корпуст шинэ заал нээж өгнө үү.
9. 30 дюймийн монитор харагдах орчинг хааж, уулыг харагдуулахгүй байна.
10. Тарааж өгсөн чихэвч миний үсний засалтыг муухай болгодог.
11. Миний ажлын байр оффисын хоёр цайны газраас адил зайд оршдог. Иймээс би тухай бүр аль руу нь явахаа шийдэх хэрэг гардаг.
12. Энэ жил ажлаас өгсөн 8 футболкийн 5 нь хар өнгөтэй байгаад миний дургүй хүрч байна. Би цэнхэр өнгөнд дуртай.
13. Байгууллагын ой тэмдэглэх үеэр шүхрээр үсрэхэд 50 секундийн чөлөөт уналт хийнэ гэж бидэнд амласан. Гэтэл ердөө 41 секунд байгааг би анзаарлаа.
14. Заримдаа намайг гал тогооны өрөөнд очиж ундаа авах үеэр дөнгөж саяхан хөргөгчинд хийсэн бололтой сайн хөрөөгүй байдаг.
15. Миний ажлын өрөөний буйдан хангалттай том биш, хөлөө тэнийлгээд хэвтэхээр богинодоод байна.