📅

ОХИН ҮРЭЭ ХАЙРЛАХЫН УЧИР...ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХИЙН УЧИР...

🕔 2017/10/17 16:15


Төмөр торны цаана сууж буй энэ булиа чийрэг Орос эр бол 14 настай амин хайртай ганц охиноо гаж донтонд хүчирхийлүүлсэн аав юм. Хөрөнгөтэй, танилтай, хаалгатай гаж донтон балмад эрд шүүх хөнгөн ял оноож тавхан жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. Энэ шийдвэрийг сонсоод өширхөж хороссон аав шүүхийн танхимд гар хийцийн 3 хутга гарган гэмт хэрэгтэн рүү шиджээ. Энэ явдал агшин зуур болоод өнгөрсөн бөгөөд цагдаа нар хариу үйлдэл юу ч хийж амжсангүй Гурван хутга яг байндаа туссан ба хоёр нь зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь цөм цохив. Яллагдагч араатан газар дээрээ үхжээ . Өшөө авагчийг тэр дор нь баривчлав. Хийсэн үйлдэлдээ сэтгэл ханасан иргэн Каравайкин эсэргүүцэлгүй, бууж өгсөн бөгөөд цагдаад дахиад хоёр хутга гаргаж өгсөн байна. 
Бухимдсан аав дараах тайлбарыг хэлжээ:
............."Би анхилуун сайхан цэцэг ургуулсан юм,Тэр минь хаа ч байхгүй миний гэрэлт нар, амин хайртай анхилуун цэцэг минь байсан юм Миний итгэл, сэтгэл амин зүрх минь Миний амьдралын минь утга учир байлаа . Тэгсэн чинь нэг муу нь зэрлэг араатан шавартай гуталаараа гишгэж дэвсэж юу ч үгүй болголоо. Ийм юм тохиолдсон хүн бүр миний үйлдлийг ойлгох болно. Миний охин хоёр удаа амиа хорлохыг оролдсон, тохиолдлоор аврагдсан. Охин одоо болтол сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ новшид дөнгөж тавхан жил өглөө, бүр тэнсэн харгалзахаар шүү !!!”
Түүнийг цагдаагаас гомдлоо авахыг шаардан удаа дараа их хэмжээний мөнгө санал болгосон ба тэр ч байтугай зодох гэж үзсэн ч хуучин афганы дайчныг бараагүй ажээ. Энэ бүхэнд дүгнэлт хийн шүүх хөнгөн ял онооно гэдгийг аав урьдчилан таамаглаж байжээ. Тэгээд интернет үзэж байгаад хутга шидэж сургууллаж бэлдэж эхэлсэн байна. Эрчимтэй долоо хоног бэлдсэний дараа хорин метрээс хулууг амархаан онодог болжээ........../охин үртэй хүн болгон уншигтун дамжуулагтун Алтангэрэл бээр/.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?