📅

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа

🕔 2017/09/29 14:08

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн мөрөөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандлаа. 


Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ "Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан.

1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд "эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” эсвэл "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан.

Энэ зохицуулалт 2006 онд шинэчлэн батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд ч хэвээр туссан байсан. Гэтэл 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж, "Эрх бүхий байгууллага, гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудлыг дэвшүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Л.ХЭРЛЭНскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?