📅

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамгаалагчид хүний аминд хүрсэн хэрэг шүүх дээр жил дамнаж байна

🕔 2017/09/22 14:15

 

"Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийн ажилчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг жил гаруйхны өмнө гарч байсан билээ. Тус үйлдвэрийн албан тушаалтнууд хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Талийгаач нь тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын алба хашдаг нэгэн байсан юм.

Тэгвэл тус үйлдвэрийн Улаанбаатар дахь салбарын хамгаалагчид хүний амь насанд хүрч, тус хэрэг нь шүүх дээр жил дамнаж байгаа аж. Энэ хэрэг өнгөрсөн жилийн тавдугаар сард болжээ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас иргэн Д.Д  хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Улмаар хамгаалагчид нь даргынхаа тушаалын дагуу хулгай хийсэн Д.Д-ийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроос холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уяжээ. Үүний улмаас талийгаач амьсгалын замын бүтэлтэд орж амиа алдсан байна.  

 

"Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамгаалагчдыг хүнийг хууль бусаар хорих зүйл ангиар шалгаж эхэлжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа хэлэлцсэний дүнд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ.  Байцаалтын үеэр хамгаалагчид гав, тусгай хэрэгсэл хэрэглэх талаар ямар нэгэн сургалтад хамрагдаагүй болох нь нотлогджээ.  Өөрөөр хэлбэл "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК  гав, тусгай хэрэгслийн хичээлд суугаагүй хүмүүсийг харуул хамгаалалтын ажилтнаар ажилд авсан нь тогтоогдсон байна.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?