📅

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид нэгнийхээ аминд хүрчээ

🕔 2015/12/15 10:27

Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тус үйлдвэрийн албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн орой хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Санамсар, болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Талийгаач Б нь 33 настай бөгөөд тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын алба хашдаг байжээ. Харин өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар хоорондоо нөхөрлөдөг найзууд ажил тараад нэг газар сууцгаасан юм билээ. Энэ үеэр маргалдаж байгаад нэгнийхээ аминд санамсаргүй байдлаар хүрсэн золгүй явдал гарчээ. Хуулийнхан энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан нэг хүнийг цагдан хорьж, бусдаас нь мэдүүлэг байцаалт авч эхэлжээ.

О.Сайхан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?