📅

ЖАЙКА: Босоо тэнхлэгийг АҮ-ийн, хэвтээг ногоон хөгжлийн коридор болгох нь үр дүнтэй

🕔 2017/09/15 11:20

ЖАЙКА: Босоо тэнхлэгийг АҮ-ийн, хэвтээг ногоон хөгжлийн коридор болгох нь үр дүнтэй

ЖАЙКА-гаас гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайланг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Изүми Кэйтаг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр дээрх судалгааг танилцуулжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон JBIC банкны захиралтай уулзсан талаар дурдаад бүс нутагтаа хөгжлийн төлөө хамтдаа явах тухай энэ үеэр ярилцсан гэлээ. Иймээс ЖАЙКА-гийн гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа цаг үеэ олсныг тэмдэглэв. Энэ судалгааг 2015 оны 2 дугаар сараас эхлэн бүтэн нэг жилийн хугацаанд хийжээ.

Судалгааг хоёр үндсэн шалтгаанаар хийсэн байна.

Нэгд, Улаанбаатарт хүн ам, үйлдвэрлэл хэт төвлөрч хот хөдөөгийн ялгаа их болсон.

Хоёрт, Монголын эдийн засаг уул уурхайд тулгуурлах болсон. Иймд үйлдвэрлэлийн бусад салбарыг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр судалгаа хийжээ. Монгол Улсыг аж үйлдвэрийн коридор хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэн судалгаа хийснээ ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Изүми Кэйта энэ үеэр танилцууллаа.

Босоо тэнхлэгийг аж үйлдвэрийн, хэвтээ тэнхлэгийг ногоон хөгжлийн коридор болгон хөгжүүлэх нь үр нөлөөтэй гэсэн судалгааг ЖАЙКА-гаас хийсэн гэдгийг тэрээр уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх асуудалд Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран анхаарал хандуулж, Засгийн газрыг татан оролцуулах, мөн хувийн хэвшлийг оролцуулах нь зүйтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Энхбайгаль нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?