📅

Хятадад бензин болон дизель автомашинуудыг хориглоно

🕔 2017/09/12 09:15

Хятадад бензин болон дизель автомашинуудыг хориглоно

 

Дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох Хятад улсад шатахуун, дизель түлшээр ажилладаг автомашинууд болон фургоны үйлдвэрлэл, худалдааг хориглохоор төлөвлөж байгаа аж. Тус улсын үйлдвэрлэлийн дэд сайд "Энэ талаар судалгаа хийж байна” хэмээн мэдэгдсэн ч одоогоор шийдвэртэй алхам хийгээгүй байгаа юм. "Энэ арга хэмжээ нь манай автомашины үйлдвэрлэлийн хөгжилд маш гүнзгий өөрчлөлтийг авчирна” гэж Xin Guobin "Шинхуа” агентлагт ярьжээ. Хятад улс өнгөрсөн жил 28 сая автомашин үйлдвэрлэсэн бөгөөд энэ салбартаа дэлхийд гуравт бичигддэг. Түүнчлэн Их Британи, Франц улсууд хэдийнэ шатахуун болон дизель хөдөлгүүртэй автомашинуудыг 2040 оноос хориглоно гэдгээ мэдэгдчихээд байгаа. Ингэснээр бохирдлыг бууруулж, угаарийн хийг бууруулахад нөлөөтэй аж. Хятадын эзэмшилтэй "Volvo” компани өнгөрсөн долдугаар сард хийсаэн мэдэгдэлдээ 2019 оноос үйлдвэрлэх бүх шинэ автомашин нь цахилгаан мотортой байх тухай ярьжээ. "Volvo”-ийн Хятад эзэмшигч 2025 онд нэг сая цахилгаан автомашин худалдаалах төлөвлөгөөтэй байгаа юм.  Бусад үйлдвэрлэгчид болох "Renault-Nissan”, "Ford”, "General Motors” бүгд Хятадад цахилгаан машин хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?