📅

50 сая жилийн өмнөх аалз ямар байсан бэ

🕔 2017/09/11 14:29

50 сая жилийн өмнөх аалз ямар байсан бэ

 

Германы эрдэмтэд 50 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан аварга том хавч хэлбэртэй аалзны дүрслэлийг 3D буюу 3 хэмжээст графикийн технологийг ашиглаж гаргаж авчээ. Чулуужсан хавч хэлбэрт аалзыг сканнерийн төхөөрөмжийн тусламжтайгаар ерөнхий гадаад төрхийг гаргаж авсан байна.

"Эмнэлэгт эхогоор харуулж байгаа юм шиг лазерын туяа ашиглан тухайн амьтны хэлбэр дүрсийг гаргаж авч болж байна” гэж Берлины үндэсний түүхийн музейн палентлогич, аалз судлаач, доктор Жэйсон Данлоп ярьсан байна. Түүнийхээр бол 50 сая жилийн өмнө амьдарч байсан махчин аалзны ойрын төрөл нь Ази болон Африкт байж болох юм байна. Гадаад хэлбэр дүрсийг ашиглан эрдэмтэд аалзны бүтэц, амьдрах орчин, хоол тэжээл зэргийг нь судлах боломжтой болох гэнэ.

Хэдийгээр яг ийм байсан гэж мэдэж чадахгүй ч  орчин үеийн 3D технологийг ашиглаж иймэрхүү амьтан байжээ гэж мэдэж болно. Технологи хөгжсөнөөр жижиг шавьжаас авахуулаад аварга том динозаврын гадаад хэлбэр дүрсийг нарийвчлан гаргаж авч чаддаг болж байна. Харин Биологичид өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа амьтадтай харьцуулан хоол тэжээл, амьдрах орчин, төрөл зүйлийг нь тогтоох боломжтой болж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?