Ангараг гараг дээр барилга барих боломжтой
Эрдэмтэд Ангараг гарагийн эрс тэс уур амьсгал, хөрсний бүтцэд тохирсон, тус гараг дээр барилга байгууламж барихад тохиромжтой илүү бат бөх чанарын цемент бүтээсэн байна. Ангараг гарагийн хөрсийг дууриалган хийсэн материалыг хүхэртэй хольж гарган авсан энэхүү шинэ төрлийн цемент нь ердийн цементээс хоёр дахин бат бөх юм байна.
Үүнээс гадна тус цементэнд агуулагдах чулуулаг 2-3 мм-ийн хэмжээтэй байгаа нь одоо ашигладаг цементэд агуулагддаг чулуулгаас даруй 4-5 дахин жижиг хэмжээтэй юм. Ингэснээр шинэ төрлийн цемент галд илүү тэсвэртэй болжээ. Энэхүү шинэ цементийг ашиглан Улаан нүдэн гараг дээр гурав хэмжээст хэвлэгчийн тусламжтайгаар барилга байгууламж босгох боломжийг эрдэмтэд судалж байна. Хэрэв энэ санаа бүтвэл хүн төрөлхтөн Ангараг гарагт очихоос өмнө амьдрах барилга байгууламжаа урьдаас зэхэх боломж бүрдэнэ гэдгийг эдгээр эрдэмтэд онцолж байгаа юм.
скачать dle 12.0