Молекул биологийн лаборатори нээгдлээ
🕔 2017/09/08 12:23
Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Молекул биологийн лаборатори буюу өсгөвөрийн шинжилгээний тоног төхөөрөмжийг Халдварын тасагт хүлээлгэн өглөө. 14-56 хоногийн хугацаанд эмэнд дасалтай сүрьеэ өвчний оношлогоог хийдэг байсан бол уг тоног төхөөрөмжтэй болсноор 2 цагийн дотор шинжилгээнийхээ хариуг авах боломжтой. Энэхүү АНУ-ын Gene Xpert тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт суурилуулснаар Төвийн бүсийн аймгуудын иргэд ч хамрагдах боломжтой юм байна. скачать dle 12.0