📅

Цукаса Ёошида: Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна

🕔 2017/09/01 13:44

Цукаса Ёошида: Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна

 

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй.

Тэмцээний хоёр дахь өдөр -57 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртэж элэг нэгт түмнээ баярлуулсан билээ.

Тэгвэл мөнгөн медалийг Японы алдарт тамирчин Цукаса Ёошида зүүсэн юм. Тэмцээний дараа түүнээс сэтгүүлч ярилцлага авахад "Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд миний өрсөлдөгч өнөөдөр надаас хавь илүү байлаа. Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна. Гэхдээ олимпийн наадам болтол их хугацаа бий. Энэ удаагийн барилдаан надад тун ч хэрэгтэй, ашигтай туршлага боллоо. Финалын барилдаан удаан үргэлжилсэн, хүндхэн барилдаан болсон боловч миний өрсөлдөгч нөхцөл байдлыг овжин ашиглалаа” гэв.

 


MNB.MN


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?