Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
🕔 2017/08/30 10:49
Гавьяат тамирчин Д.Отгондалай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болж байгаа юм.
Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулган авснаар хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. "Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдлээ. Тэрээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана. Д.Отгондалай Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тоглолтод түүнтэй тулалдаж, ялагдал хүлээж байсан билээ.
скачать dle 12.0