📅

Улаанбаатарын иргэн-“утааны сейф”

🕔 2016/01/18 09:00

Гурван жилийн өмнө дөө, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан "...Угаар үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан” хэмээх цочир сонин мэдэгдлийг хийж байв.  Түүнийхээр хотын утаа жил ирэх тусам "чанараа алдаж” байгаа гэсэн. Гэвч бидэнд мэдрэгдэж байгаагаар утааны "чанар” улам л сайжраад байх шиг.

 

 

Хавдар судлалын үндэсний төвийн Уушигны тасгийн эмч судлаачид Утаа тоо­сонц­роос үүдэлтэй хорт хавдрын талаарх судал­гааг 2011 онд хийж байв. Судалгаагаар утаанаас үүдэлтэй хавдар нь утааны нөлөөлөлд орсноос 10-15 жилийн дараа дэлгэрдгийг тогтоожээ. Тэр мөчлөг нь энэ жилээс эхэлж байгаа аж.

 

Өөрөр хэлбэл, нийслэлчүүдийн дунд утаа, тоосонцроос үүдэлтэй хорт хавдрын "үсэрхийлэл”-ийн үе гурван жилийн дараагаас тахлын хэмжээнд очих юм байна. Тэгэхээр Монголд хамгийн өргөн тархалттай элэгний хавдар утаанаас үүдэлтэй хавдарт байраа тавьж өгөх магадлалтай гэсэн үг.

 

Уг нь төр утаатай тэмцсэн. Гэвч тэмцэл үр дүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэдэг байгууллагын өнгөрсөн жилийн мэдээгээр Монгол Улс Улаанбаатарын утааг бууруулахаар сүүлийн жилүүдэд нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах  хөрөнгийн 80 тэрбумыг "Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, "Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү мөнгө хөрөнгийг он оноор нь авч үзвэл 2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөрөнгийн 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 2014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 20.2 тэрбум төгрөг төсөвлөөд зарцуулсан. Тэгээд ч үр дүн нь гарсангүй. Утаа хэвээрээ л байна. Харин "Цэвэр агаар сан”-гийн захирал, нягтлан хоёр нь мөнгө идсэн хэргээр шоронд сууж байгаа.

 

Харин энэ зуур Улаанбаатар хот утаанаа­саа болоод дэлхийн аюултай хотуудын жаг­саал­тад багтсан ту­хай мэдээлэл байна. Нийс­лэлийн удирдлагууд ямар ч сайхан smile үзүүлж, "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлээд, өвөл лав үр дүн гарахгүй нь тодорхой болсон.

 

За яахав, нэгэнт цацаад дуусгасан мөнгийг ярихаа больё. Өвлийн аялал жуулчлал энэ тэрийг бүр орхиё. Харин утаан дундаа баатарлагаар амьдран сууж буй сая гаруй иргэний маргаашийн эрүүл мэндэд санаа тавих цаг болжээ. Эс тэгвээс уушиг цээжнээсээ эхлээд хувцас хунар, хамаг байдагтаа утаа шингээчихсэн "утааны сейф”-үүд л болж, энэ улаанбаатарчууд...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ОЧИР

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?