“Нямкатай харьцуулбал залуу ч энэ бол ухаан ороход нэгэнт оройтсон нас шүү дээ”
🕔 2017/08/21 10:05
МАН-ын дотоод тэмцэл хэдийнэ ил болж, намаа шинэчлэх тухай сэдэвт ихээхэн ач холбогдол өгч ярьж буй нөхдүүд цөөнгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжээрэй, намайг явж байна гэж бодоод л дэмжээрэй хэмээн балиашиглаж суусан Ц.Нямдорж МАН шинэчлэгдэх ёстой, хариуцлагаа хүлээх ёстой хэмээн оройлон ярьж байгаа. За тэгээд өөр олон хүн ингэж ярьж байгаа. Тэгвэл нийтлэлч Баабар "МАН-ын 40 гарсан гарууд "бидний залуус намаа шинэчлэнэ" гэхийн. Нямкатай харьцуулбал залуу ч энэ бол ухаан ороход нэгэнт оройтсон нас шүү дээ” хэмээн жиргэжээ. Үнэндээ бол ч бохирдсон системийн эрэг шураг болсон хүмүүсээс шинэчлэл хүлээгээд ч нааштай эд биш биз ээ.
Эх сурвалж: Hunnu.mn
скачать dle 12.0