📅

Хойд Солонгостой холбоотой нь батлагдвал Украин хоригт орно

🕔 2017/08/16 10:21

Хойд Солонгостой холбоотой нь батлагдвал Украин хоригт орно

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украинд хориг арга хэмжээ авч магадгүй талаар мэдэгдэж байна. Хойд Солонгос Украинаас пуужингийн сэлбэгийн наймаа хийдэг нь батлагдвал хоригт орж болзошгүй юм. The New York Times сонинд Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр нь олон жилийн амжилтгүй байдлаас дэвшилтэт байдалд шилжсэн талаар дүгнэлт хийсэн нийтлэл тавигджээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн пуужингийн технологийн мэргэжилтэн Майкл  Эллеман: Хойд Солонгос хоёр жил орчмын өмнө пуужингийн хөдөлгүүрийн нийлүүлэгчийг сольсноос хойш хөтөлбөр нь урагшилсан гэж үзэж болох талтай гэх үндэслэл бий. Пхеньян "хар захаас” Украины "Южмаш” үйлдвэрийн  пуужингийн хөдөлгүүрийг авсан байж болно. Украины технологи нь Зөвлөлтийн технологийн үйлдвэрлэлийн үргэлжлэл учраас Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрт маш сайн тохирох ёстой хэмээн тайлбарласан байна.

Энэ мэдэгдлийн мөрөөр шинжилж судлаад Украины үйлдвэр, нутаг дэвсгэрээс Хойд Солонгост сэлбэг, хөдөлгүүр нийлүүлж байгаа эсэхийг эхний ээлжинд тогтоох хэрэгтэй юм. Үүний дараа Украин тус улсад пуужингийн хөдөлгүүр зэргийг нийлүүлдэг нь тогтоогдвол барууныхнаас авч болох эхний арга хэмжээ нь Украиныг хоригт оруулах байх аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?