📅

14 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР “ТАНСАГЛАСАН” Н.ЗОЛЖАРГАЛ ХААНА ЯВНА АА

🕔 2017/08/14 10:00

14 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР “ТАНСАГЛАСАН” Н.ЗОЛЖАРГАЛ ХААНА ЯВНА АА

 

Өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орж хүн бүхнийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чадсан. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа шууд ярилцлагад орж нэг cap гаруй хугацаанд хийсэн ажлынхаа тайланг ард түмэндээ хүргэсэн.

Мэдээж түүний юу ярих нь олон нийтийн анхаарлыг татсан учраас хүн бүр шимтэн үзсэн гэж хэлэхэд нэг их дэгсдэхгүй. Тухайлбал, тэрбээр улс эх орны эдийн засгийг туйлд нь хүргэсэн хүмүүсийг бүгдийг нь шалгана хэмээн ярьсан нь олон хүний талархлыг хүлээсэн. Тэгвэл Ерөнхийлөгч өө, Монгол банкны захирал асан Н.Золжаргал Монголын эдийн засгийг сүйрүүлэх том гавьяаг байгуулсан хүний нэг.

Тэр одоо хаана явна вэ? Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар Монгол банкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллагад өгсөн.
 

2012 оныг хүртэл Төвбанк алдагдалгүй ажиллаж байжээ

 

Өөрөөр хэлбэл, 2012 оныг хүртэл Монголбанк алдагдалгүй ажиллаж байжээ. Угтаа бол Төвбанкинд заавал байх валютын нөөц, өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа байсан гэсэн үг. Тухайлбал, гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.

Харамсалтай нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна.

Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үед 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм. Түүнчлэн нефть импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан.

Үүнээс Монголбанк 354.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээжээ. Дээрхээс хамгийн иx анхаарал татсан нь Төвбанк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацсан гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгосон гэсэн үг.

Дээр дурдсан бүх баримт Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийн гаргаж ирсэн 14 их наяд төгрөгийн зарим нэг хэсгийн баримтууд. Уг асуудал шүүхээр ороогүй л болохоос хууль хяналтын байгууллага үүнийг анхааралдаа авч шалгах эсэх нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Угтаа бол 14 их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгийг салхинд хийсгэснээс үүдэж эдийн засаг хямрах шалтгаан болсон гэж эдийн засагчид дүгнэж байна. Гэвч энэ бүх асуултад хариулт өгөх учиртай Н.Золжаргал өдгөө Австрали Улсад аж төрж байгааг эх сурвалжууд мэдээлж байв.

Ямартай ч тухайн цаг үед Төвбанкийг толгойлж төсөв хөрөнгийг нь захиран зарцуулж байсан Н.Золжаргалын буянаар өнөөдөр Монголчууд хүнд байдалд орж гаднаас бадарчилж "Оюутолгой”, ОУВС-ын шахалтад ороод явж байгаа нь гашуун үнэн. Тэгвэл ямбыг нь эдэлчхээд ялыг нь үүрэхээс юунд зугтаана вэ.

Тиймээс л эдийн засгийн алуурчид болон энэ мэт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл гэдэг утгаараа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас гадна бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх эрх, Улсын ерөнхий прокурорыг санал болгож УИХ-аар томилуулах эрх Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг учраас Н.Золжаргалд албан ёсоор хариуцлага тооцож энэ асуудлын учрыг яаралтай олж гэм буруутай эсэхийг нь шүүхийн өмнө шударгаар тогтоолговол хийсэн ажилтай хэлэх үгтэй болох байх.

Эцэст нь хэлэхэд Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугтаагаад явчихдаг, гадаадад барилга байшин худалдаад авчихдаг. Үүнийг ч болов хураагаад авчих зориг гаргаач Ерөнхийлөгч өө.

Өглөөний сонин
Р.Саруул

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?