📅

ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ НЭРЭЭР ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ

🕔 2017/05/30 11:20

ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ НЭРЭЭР ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдав. Хуралдааны дараа Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Монголбанкны шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр Монголбанкны шалгалтын материалаас ямар асуудлыг нууцын зэрэглэлд багтааж байна талаар тодруулахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Монголбанкнаас нууцын зэрэглэлтэй гэдгийг тогтоож ирүүлсэн бол тэр хэвээрээ явна. Харин нууцын зэрэглэлээс гаргах эсэхийг хуулийн дагуу шат дараатай шийднэ. Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад гэвэл аж ахуй нэгж буруутай биш. Хууль зөрчиж шийдвэр гаргаад, давуу боломжийг олгосон удирдлагууд буруутай. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа аль ч намын ямар ч хүнд хямд хүүтэй зээл олговол "үгүй би авахгүй” гэж хэлэхгүй. Харин зориулалтаар нь аваад зориулалтын бус хэрэглэсэн байвал хариуцлага ярих ёстой. Тиймээс Монголбанкнаас хууль зөрчиж цөөн тооны хэдэн компанид давуу эрх олгосноос болоод Монгол Улс ийм байдалд хүрсэн” гэсэн юм.

Мөн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монголбанкнаас олгосон нийгмийн халамжид 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Маш их хэмжээний орон сууц, зээл тусламж, шагнал гэх мэт асуудал байна. Н.Золжаргал Ерөнхийлөгч орон сууцны дэмжлэг нэрээр дөрвөн тэрбум төгрөг олгосон. Тусламж тэтгэмж нэрээр 3,4 тэрбум төгрөг, шагнал 500 сая төгрөг, баяр ёслол 500 сая төгрөг, зар сурталчилгаа 3,5 тэрбум төгрөг, албан томилолтод 2,5 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн шилэн данс хөтлөөгүй. Монголбанкинд үүссэн 3 их наяд төгрөгийг Засгийн газар үнэт цаас гаргаж байж хаах хуультай. Тиймээс энэ мөнгийг татвар төлөгчид төлөх ёсгүй гэж үзэж байна” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?