Ерөнхий сайлд ЦЕГ-т ханджээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ЦЕГ-т иргэний хувира өргөдөл гаргалаа. Тэрээр өргөдөлдөө
"Өнгөрсөн хоногуудад нийгмийн цахим сүлжээгээр Шадар сайд У.Хүрэлсүхийн биед халдсан хэмээх гүтгэлгийн чанартай видео мэдээллийг нэр бүхий этгээдүүд олон нийтэд хүргэж, тодруулга тайлбарыг өгсөн байдаг юм. Тодруулбал өчигдрөөс эхлэн Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг миний бие бусдад захилага өгч гүйцэтгүүлсэн мэт дуу, дүрс бүхий бичлэгийг тараасан юм.
Уг бичлэг, дуу оруулалт, эвлүүлэг, найруулга нь зохиолын дагуу нарийн зохион байгуулалттай байгаа нь харагдаж байна. Тиймээс уг мэдээлэлд нэр дурдагдсан н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор онцлоод буй үйл явдал үнэхээр болсон эсэх, хэрвээ худлаа бол дуу дүрс бүхий мэдээллийг миний нэр хүндийг гутаан доромжлох сэдлийн дор хийж, нийтэд цацсан эсэхийг тогтоолгохыг хүсч байна.
н.Золбаяр, н.Энхмэнд нар өмнө нь тагнуулд ажиллаж байсан, гүйцэтгэх ажиллагааны туршлага мэдлэгтэй хүмүүс байгааг шалгалтын явцад онцгойлон анхаарна уу. Дүрс бичлэгийг хэний захиалгаар, хэн, хэзээ, хаана хийсэн, ямар учраас миний биеийг хамаатуулсныг тогтоож өгөхийг хүсэж байна.
Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэвэл Эрүүгийн тухай хуулийн 20.3 дахь хэсэгт заасан, "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.” гэжээ.
Уг бичлэгт гэрч Ч.Батболд гэх залуу "Намайг Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар нэг байдлаар өдөж байгаад нэг цохиулаад тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргачих. Ингэсэн нөхцөлд эхний удаад 50 сая төгрөг өгнө гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
Өчигдөр зарим хэвлэлд "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийн араас сүүл тавьжээ" гэсэн гарчигтай мэдээ нийтэлсэн байна.