Н.Энхбаяр “Г.Шийлэгдамба улс төрийн зохион байгуулалттай тоглолтод оролцож байна”
Баримт 1. Би ч тэр, манай намынхан ч тэр бидний хайрлаж, дэмждэг байсан Г.Шийлэгдамбыгаа тэр захианаас олж хараагүй.
Баримт 2. Энэ бол их айсан сандарсан, хүнд хэцүү байдлаасаа гарах аргаа олж ядсан, тэр утгаараа ямар нэгэн байгууллага юм уу, хүмүүсийн шахалтаар, магадгүй зөвлөгөөгөөр бодлогогүй, бодитой үнэнд нийцэхгүй ийм алхам хийж байгаад бид их харамсаж байгаа.
Баримт 3. Хүнд хэцүү байдалд орсон хүн "Живж байгаа хүн сүрэл өвс тааралдсан ч барьж авдаг” гэж ярьдаг шиг сүрэл өвс тааралдсаныг барьж авч байгаа арга нь юм болов уу.
Баримт 4. Г.Шийлэгдамба маань ийм юм хийх хүн биш. Угаасаа бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Авлига авах ч хүн биш.
Баримт 5. Ерөнхий нарийн бичгийн дарга чинь намын санхүүжилтийн асуудлыг л хөөцөлдөж үүрэгтэй. Би ч шахаж байсан нь үнэн. Тэгээд л ямар нэгэн үл ойлгогдох байдалд орсон байх.
Баримт 6. Манай Шийлэгдамба гэмт хэрэг хийгээгүй учраас ямар нэгэн асуудалд холбогдолгүйгээр гарч ирнэ гэдэгт бид итгэж байсан. Уг нь ингэж итгэж л байгаа.
Баримт 7. Яг тэр өдөр мөнгө төгрөг өгсөн авсан юм ерөөсөө байхгүй.
Баримт 8. Мэдээж хэрэг намын санхүүжилтийн Г.Шийлэгдамба хариуцаж байгаа хүний хувьд мэдээжийн хэрэг шаардана шүү дээ. Үүнийг өнөөдөр тулган шаардсан юм шиг тайлбарлаж байгаа нь, би түрүүн хэлсэн, живж байгаа хүн хүнд хэцүү байдлаас гарах гэж оролдож буй оролдлого гэж ойлгож байгаа.
Баримт 9. Би бас өрөвдөж байна, хайрлаж байна. Гэхдээ ийм улаан цайм худлаа юманд зөвшөөрч хэлж би бас чадахгүй шүү дээ.
Баримт 10. Миний нэрийг бариад сайн юм хийж байгаа бол яах вэ. Муу юм хийж байгаа бол өөрсдөө хариуцлага хүлээн биз гэж хэлдэг.
Баримт 11. Би Г.Шийлэгдамбад хэрэг төвөгт орохоор юм хийж болохгүй, өөрсдөө хэрэг төвөгт орохоор юм хийчихээд, сүүлд нь над руу чихэх тийм юм байхгүй шүү, шууд хэлье гэж хэлдэг байсан.
Баримт 12. Би Шийлэгдамбаас хувьдаа мөнгө аваагүй. Намын санхүүжилтийг бүрдүүлж байснаа өнөөдөр Н.Энхбаярт мөнгө өгч байсан маягаар тулгаж байгаа бол би зөвшөөрөхгүй.
Баримт 13. Г.Шийлэгдамба намдаа ерөөсөө санхүүжилт өгч байгаагүй гэж би хэлэхгүй.
Баримт 14. Энийг хууль хяналтын байгууллагынхан ашиглаад ч юм уу, сонгуульд Энхбаяр гэдэг хүнийг оруулахгүй, МАХН-ыг хүнд хэцүү байдалд оруулна гэж бодож төлөвлөж байгаа бол би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Баримт 15. Эд нар миний хайрлаж, дэмжиж байсан залууг ашиглаж ийм юм хийж байгаад би үнэхээр гайхаж, бухимдаж байна. Энэ залуугийн хүнд хэцүү байдлыг би ойлгож байгаа.
Баримт 16. Тэрбишдагвын бичсэн захиа нууц биш түүнд намайг буруутгахаасаа илүүтэй байдлыг тайлбарласан байдалтай захиа байсан. Нэг их нууц юм байхгүй.
Баримт 17. Би бол авлигал аваагүй гэж бодож байгаа. Хэн нэгэн хүн надад мөнгө авчирч өгсөн, эсвэл намд өгсөн нь намайг авлига авсан гэж хардах, сэрдэх, эсвэл энэ субъект нь мөн гэж энэ асуудалд холбогдуулан орооцолдуулах ямар ч эрх зүйн үндэс байхгүй.
Баримт 18. Энэ бол цэвэр улс төрийн үйл ажиллагаа. Харамсалтай нь манай Г.Шийлэгдамба энэ үйл ажиллагаанд нь оролцож байгаад би харамсаад, хагас бухимдалтай ч гэх юм уу байна шүү дээ. Зовлонгийн мэдэж байгаа учраас л...
Баримт 19. Г.Шийлэгдамыг хамгаалалгүй яах вэ. Гэхдээ харамсалтай нь улс төрийн зохион байгуулттай тоглолтод оролцож байна.
Баримт 20. Г.Шийлэгдамбыгаа залуу хүн тэвчээр, сэтгэлийн хат муутай л байна.
Баримт 21. Ийм муухай, ийм худлаа маягаар намынхаа даргыыыг, өөрийг нь хайрладаг, дэмждэг, одоо хүртэл итгэлээ алдаагүй намайг хэрэгт холбогдуулах, эвгүй байдалд оруулах маягаар, эндээс өөрөө сугарч гарах гэж байгаа бол тэр болохгүй ээ. Хуулийн талаасаа ч, ёс зүйн талаасаа ч болохгүй.
Баримт 22. Г.Шийлэгдамба уг нь намайг Шатар сайд болохыг дэмжиж байгаагаа уламжилсан байсан. Гэтэл одоо болохоор Шадар сайд болохын төлөө бараг намайг золиослочихлоо гэж ярьж байгаа нь буруу байхгүй юу.
Баримт 23. Ялтай ялгүй асуудлын тухай би өөрөө олон дахин тайлбарласан. Анхнаасаа хэлмэгдсэн гэдэг асуудлыг мэдэж байгаа учраас би нэг их тайлбарлаад хэрэггүй байх гэж бодож байна.
Баримт 24. МАХН маань 2016 оны сонгуульд амжилттай оролцож магадгүй гэсэн тодорхой хүлээлт нийгэмд байна. Рейтингийн судалгаанууд ч харуулж байна.
http://www.24tsag.mn/content/151606.shtml
Эх сурвалж: 24tsag.mn