📅

ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ АЗИД СЭРГЭЛТ АВЧИРНА

🕔 2017/08/01 09:53

ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ АЗИД СЭРГЭЛТ АВЧИРНА

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таатай байсны дүнд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхтэй зэрэгцээд Азийн түүхий эд үйлдвэрлэгчид чамгүй олз омогтой байжээ.

"BMP Billiton Ltd.”, "Rio Tinto Ltd.” болон "Nippon Steel & Sumitomo Metal Corp” зэрэг томоохон нэгдлүүдийн Ази Номхон далайн зах зээлийн өсөлтийг тодорхойлдог MSC1 Asia-Pacific Index индекс өсөлтөө хадгалж үлджээ. Ингэснээр энэ өсөлт долоо дахь сардаа хадгалагдаж буй юм. Токиогоос Сидней хүртэлх үнэт цаасны зах зээл ч хангалттай нэгдэж чаджээ. Түүхий нефть болоод шатахуун тэргүүтэй хар алтны үнэ ханш баасан гаригаас эхлэн нэмэгдсэн байна.

Тэгвэл дэлхийн зэсийн топ олборлогч Чили улс өнгөрсөн долоо хоногт энэ улаан металлын үнийн урьдчилсан төлөвийг өндрөөр тогтоосны дараа үнэ өнгөрсөн хоёр жилийн хамгийн өндөр цэгт хүрлээ. Яг үүний дараа Citigroup Ine-ээс зэсийн үнийн өсөлт цааш үргэлжилнэ хэмээн мэдэгдэв.

Тэгвэл хөрөнгө оруулагчид дэлхийн тэргүүлэгч гурван эдийн засгийн "үйлдвэрлэн” гаргаж буй тоог анхааралтай ажиглаж байна. Xятадын удирдагчид санхүүгийн эрсдэлийг бууруулахаар ажиллах зуур аж үйлдвэрийн худалдааны индекс Блүүмбергээс эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар 51.5 байна гэсэн урьдчилсан үзүүлэлтээс буурч 51.4 болсон байлаа.

Тэгвэл манай гаригийн хамгийн том мөнгөний уурхай болсон АНУ-ын эдийн засаг оны хоёрдугаар хагаст 2.6 хувиар өсжээ. Энэ зуур Японы үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн зургаадугаар сард өмнөх сарынхаасаа 1.6 хувиар нэмэгджээ.

Тэгвэл "Apple Inc”, "Tesla Inc” болон "Berkshire Hathaway Inc”, "Toyota Motor Corp" корпорациуд хөрөнгө орлогоо өнгөрсөн долоо хоногийн турш зарласан байна.

Японы иен 0.2 хувиар өсөж 110.49 иен нэг доллартай тэнцэж байна. Харин евро 1.1738 ам.доллараар арилжигдаж байна. Харин австрали доллар багахан өөрчлөгдөж ам.доллартай харьцах ханш нь 79.84 ам.цент болжээ.

Тэгвэл зэсийн ханш 1.2 хувиар нэмэгдэж нэг тонн нь 6,400ам.доллартай тэнцэж байна. Харин алт нэг yнци нь 1,268.48 ам.доллар болж багахан өөрчлөгджээ.


Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?