📅

Сүүдэрт уусч буй ногоон мөнгө

🕔 2017/05/22 10:19

Сүүдэрт уусч буй ногоон мөнгө

 

2008 ОНЫ САНХҮҮГИЙН СҮЙРЛЭЭС ХОЙШ…

Цагаан ордны сүр хүчийг гэрчилж, дэлхийн валютын ертөнцийн хаан гэгдэж явсан ам.доллар өнөөдөр цагийн шалгууртай нүүр тулж ирээд байна. Улс орнуудын хөрөнгийн үнэлгээ хэдэн зуун жилээр ганцхан энэ л валютын нэрээр хийгдэж, элдэв гэрээ хэлцэлд ч зөвхөн түүгээр л үнэ цэнийг хэмждэг байв.

 

Харин өнөөдөр дэлхийн цаг эргэж буй бололтой. Засаглал, Ерөнхийлөгчийн сонгууль, хар алт үйлдвэрлэгч орнуудын хэлэлцээ, олон улсын худалдаа, түүний өөрчлөгдөн буй хандлага, ганцаар ноёрхож ирсэн дэлхийн үйлдвэрийн эзэн Хятадын шинэ хандлага тэргүүтэй олон хүчин зүйл санхүүгийн таамаглаагүй үйл явцуудыг даллаж байна.

 

2008 оны есдүгээр сарын 15-нд, дэлхийн хөрөнгийн зах зээлийн "зөнч” гэгддэг Уоррен Баффет хүртэл зүүдлээ ч үгүй байхад АНУ-ын дөрөв дэх том хөрөнгө оруулалтын банк "Lehman Brothers” дампуурлаа зарласнаар дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүд ч ганхаж эхэлсэн билээ.

Энэ уналтын дараагаас хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын баталгаанд илүү найдах болж, тийм үнэт цаасыг худалдан авахыг онцолсоор ирсэн юм. Харин 2015 онд өрнөсөн Хятадын эдийн засгийн уналт хөрөнгө оруулагчдыг ам.долларт улам итгүүлж чадсан байлаа.

 

АМЕРИК ВАЛЮТЫН ҮНЭ ЦЭНЭ ХЭРХЭН БУУРЧ БАЙНА ВЭ?

Ханшийг илүү ойроос авч үзвэл, ам.долларын ханш өнгөрсөн баасан гаригт ихээхэн хэмжээгээр суларсан нь 2016 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн том хэмжээний уналтад тоо­цогдож байна. Дэлхийн томоохон зургаан валюттай харьцах "ногоон”-ы ханш өнгөрсөн долоо хоногт хоёр хувиас илүүтэйгээр суларчээ. Ингэхдээ өнгөрсөн баасан гаригт энэ ханш 0.75 хувиар буурсан нь өнгөрсөн арваннэдүгээр сарын 9-нөөс хойш бага биш уналт юм. Өөрөөр хэлбэл, дээрх өдөр нь АНУ-ын сонгуулийн маргааш нь байлаа. Энэ үеэр Холбооны мөрдөх товчооны захирал Жэймс Коми Ерөнхийлөгчийн багийнхан болоод ОХУ-ын холбооны хооронд уялдаа байх магадлалтай талаарх мөрдлөг, шинжилгээ нь гал асаасан шуугиан болоод байгаа билээ. Ам.долларын евротой харьцах ханш ч басхүү сулраад байна. Өнгөрсөн долоо хоногт еврогийн "ногоон”-ы эсрэг ханш 2.5 хувиар өссөн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойшхи өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Ийнхүү евро­гийн ханш сэргэж эхэл­сэн нь Европын Төвбанкнаас хэрэгжүүлж буй мөн­гө­ний бод­логотой салшгүй хол­боотой гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Тэгвэл ам.доллар Швейцарийн франкын эсрэг 0.65 хувиар буурсан нь сүүлийн зургаан сарын хамгийн муу дүн юм. Үүнээс гадна "ногоон” иенийн эсрэг 0.3 хувиар суларч, 111.14 иень болжээ. Түүнчлэн мөрдөн шалгалтаар Трампын кампанит ажил болон ОХУ-ын уялдаа холбоонд Цагаан ордны тэргүүн зөвлөхийн нөлөө байж болзошгүй хэмээн онцолсон тайлангийн дараа ам.долларын ханшийн уналтыг улам ч өрдсөн гэж хэлж болно. Үүнээс гадна ногоон дэвсгэрт хөгжиж буй эдийн засаг болох Бразилийн риилийн эсрэг өнгөрсөн пүрэв гаригт илүү хүчтэй суларсан байна. Энэ нь Бразилын Ерөнхийлөгч Мишел Темерийн хахуу­лийн хэргийн талаарх шуугиантай холбогдож байгаа юм. Ам.долларын ханш Бразилын рийлийн эсрэг 3.3 хувиар суларчээ.

 

Тэгвэл хар алтны томоо­хон зах зээл гэгд­дэг Мексик, Колумбын песо, ОХУ-ын рубль зэ­рэг валютууд ам.дол­ларын эсрэг нэг хувиар чангарлаа. Үүний зэрэг­цээд нефтийн үнэ ч хангалттай өсчээ.


Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?