📅

Удирдлагын Зөвлөлийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлаар ярилцлаа

🕔 2017/07/26 09:09

   Удирдлагын Зөвлөлийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдлаа.

    Хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Тамгын газрын Ажлын дэд хэсгийн ахлагч Ц.Цолмон хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангах, орон нутагт ажиллах Ажлын хэсгүүдэд техник, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцааг өндөр түвшинд үзүүлэх, Удирдлагын зөвлөлийн гишүүд манлайлж оролцох, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай уялдаа холбоотой ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

    Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлыг Тамгын газарт зохион байгуулалтаар хангах асуудлыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн ахлан ажиллахаар боллоо.

    Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсгүүд аймаг, орон нутагт 2017.07.31-нээс 08.28-нд, нийслэлийн дүүргүүдэд 08.15-31-ний хооронд ажиллах юм.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх УИХ-ын Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?