📅

Хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчийг зүгээр шуугиад өнгөрөх биш, гадны улс төрчдийн жишгээр шалгая!

🕔 2017/07/20 10:38

Хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчийг зүгээр шуугиад өнгөрөх биш, гадны улс төрчдийн жишгээр шалгая!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианы зэрэгцээ УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн гэх хэрэгт холбогдож нэлээд хэл аманд өртсөн. Харин сонгууль өндөрлөж, найр наадам, түймрийн асуудал хөндөгдсөөр  Д.Гантулгатай холбоотой дуулиан намжин мартагдах тийшээ болов. Тэгвэл олны анхааралд орсон уг хэрэг яагаад таг болов, хүчиндүүлсэн, гүтгүүлсэн гэх этгээдүүдийн чухам хэн нь үнэн худал ярьсан, энэ хэргийн үнэн зөвийн зангилаа хэрхэн шийдэгдэхийг  олон нийт хүлээж байгаа гэдгийг сануулах нь зүйтэй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн хүнд  өмнө нь ийм муухай асуудалд холбогдож байсангүй. Авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад байцаагдаж байснаас  "улаан мах”-ны хэрэгт холбогдож, дуулиан тарьж байсан гишүүнийг би хувьдаа санахгүй байна.  Д.Гантулга гишүүн залуу улс төрч, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн. Гадны улс орнуудад улстөрчид нь ямар өндөр ёс зүйтэй байдаг вэ гэдгийг та бид бүгд мэднэ. Төр түшнэ гэдэг бол түмний өмнө хариуцлага хүлээхийн нэр гэдгийг гадны улстөрчид маш сайн мэддэг. Сошиал хуудсандаа цээж нүцгэн зурагаа тавьсан улстөрч парламентын гишүүний суудлаасаа бууж байсан улс төрч бий. Тэгвэл хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчийг зүгээр шуугиад өнгөрөх биш, гадны улс төрчдийн жишгээр шалгаж,  үнэн зөвийг нь тогтоож асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Хэрэв хүчингийн хэрэг хийсэн бол  юуны түрүүнд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж олон нийтээс уучлал гуйх ёстой. Тэгвээс сонгогчдоо хүндэлж буйгийн тод илэрхийлэл болно. 

Тэрбээр Д.Гантулга гишүүн уг асуудлыг гүтгэлэг хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэхдээ тэр энэхүү "улаан мах"-ны хэргийн байр сууриа илэрхийлэхдээ Төрийн ордон, Монгол Улсын УИХ-ын алтан соёмбот индэр дээрээс мэдээлэл хийсэн. Энэ нь үйлдэл нь мөн л "даарин дээр давс нэмэв" гэгчээр Төрийн ордныг  "салтаа байцаах" газар болголоо хэмээн олон нийтийн дургүйцлыг хүргэсэн. Улмаар Төрийн ажил өрнөдөг энэ газраас ийм сэдвээр мэдээлэл хийсэн нь маш болчимгүй, ёс зүйгүй явдал болсон хэмээн үзэж буй. Ямартай ч тэр хэлтэй амтай мэдээлэл өгсөн. Тэрбээр  хэлэхдээ " Хэргийн тухайд би цаг тухай бүрт нь хуулийн байгууллагад очиж тайлбар өгсөн. Мөн өөрийгөө хүчирхийлэгч биш, харин энэ бүхнийг зохион байгуулж байгаа олигархи хүчин бол жинхэнэ хүчирхийлэгч. Тэд залуу улстөрчдийг хүчирхийлж байна. Би  зургадугаар сарын 11-ний орой би "Энкэнто таун"-ы саунд байсан. Надаас гадна маш олон сэтгүүлчид, залуус байсан. Орой нь би Иргэн Ц-ийнд хоносон, гэхдээ өглөө гараад явсан. Энэ бол улс төрд орж ирсэн зохион байгуулалттай хэрэг” хэмээн мэдэгдсэн.

 

Хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчийг зүгээр шуугиад өнгөрөх биш, гадны улс төрчдийн жишгээр шалгая!

Тэгвэл  хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа  "Манай дүүг Ч.Наранзаяа гэдэг. Бид хоёр дээрээ гурван ахтай. Би энэ асуудлаар анхнаасаа хэвлэлээр биш хуулиараа явна гэж бодож байсан. Гэтэл сүүлдээ энэ хэрэг замхрах гээд, эцэстээ хүн гүтгэсэн хэрэгт холбогдох гээд байсан болохоор хэвлэлийхэнд хандсан. Мөн Сарангэрэл гэж хүүхэнтэй эгч дүүс гэж бичээд байсан. Энэ бол худлаа.  Шүүх эмнэлэг манай дүүгээс арчдас, цагаан хэрэгсэл цусны шинжилгээ авсан. Гэвч шүүх эмнэлэгт өгсөн бүх нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийгээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүн гарсан талаар надад баттай эх сурвалж хэлж байсан ч яг бичгээр дүгнэлт нь гарч ирэхдээ ямар ч эр бэлгийн эс илрээгүй гэж гарч ирсэн. Ингээд энэ бичиг нь Баянзүрх дүүргийн прокурорт шилжээд хэргийг нь ямар ч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийн эд мөрийн баримтуудыг авч явж шинжлүүлээд хэргийг хэрэгслэхгүй болгосоны дараа дүүгийхээ турсик, хөнжил цагаан хэрэслийг авъя гэхэд цагдаа нар өгөхгүй гэж байснаа арайхийж өгөхөд нь тал талаас нь хайчлаад авчихсан байсан.  Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна аа" гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчийг зүгээр шуугиад өнгөрөх биш, гадны улс төрчдийн жишгээр шалгая!

Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргийн цорын ганц гэрч хэмээгдэж байсан иргэн Ц буюу Б.Цэрмаа өөрийгөө илчилж мөн цахим сүлжээгээр мэдэгдэл хийсэн.
Тэрбээр " Би Ч.Саранзаяатай 10 жилийн турш хамт байж, нөхөрлөж, өдийг хүртэл туслаж дэмжиж ирсэн. Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа бол чимээгүй л байж байдаг хүүхэд. Огт тийм хэрэг болоогүй байхад гүтгэж гүжирдэж байна.  Ч.Саранзаяад ичих нүүр алга. Өөрт байсан бүхнээ, нэр нүүр, эцэг эхээ, төрсөн дүүгээ хүртэл сонгуулийн шоу болголоо. Ч.Саранзаяа АН-аас 150 сая төгрөг авсан гэх баримт надад байгаа.’’ хэмээн мэдэгдсэн.

Ямартай ч дуулиан болоод байсан хэргийн зангилиа тайлагдаагүй байсаар нам жим болсон. Хэрэв Д.Гантулга гишүүн гүтгүүлсэн бол УИХ-тай зууралдахаасаа илүү нэрээ цэвэрлэж авахад анхаармаар юм. Бусдад үлгэрлэж, ёс зүйг эхэнд тавьж, УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, нэр сүрээ асуудалгүй болгосон хойноо, сонгуульд дахин өрсөлдөж яагаад болохгүй гэж. Гагцхүү НЭР ЦЭВЭР, ҮЙЛДЭЛ ЦЭВЭР байвал шүү дээ. Тиймээс тэр эхлээд бүх эргэлзээг тайлах хэрэгтэй байна. Бүрэн цэглэх хэрэгтэй байна. ХэрвээЧ.Саранзаяа гэгч эмэгтэй  хүн гүтгэсэн бол энэ ядарсан эмэгтэйд ч мөн хариуцлагаа тооцох хэрэгтэй.  Харин Д.Гантулга гишүүний хувьд тэр залуу хүн. Түүнээс нэн тэргүүнд ЁС ЗҮЙ-тэй байр суурийг олон нийт хүлээж байгаа гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Д.Гантулга гэж хэн бэ:  У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн

УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан юм. Тэрбээр 30 хүрээгүй насандаа УИХ-ын гишүүн болсон сүйхээтэй нэгэн. Түүний намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. Монголын лектор төвөөс өрх тусгаарлан "Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн. Хамгийн сүүлд гэхэд "Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхим оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон "Монголын зүрх хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. Мөн МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнийг холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед түүнийг өмгөөлөн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, акц удирдаж байсан удаатай. Иймд түүнийг улс төрийн хувьд туршлагагүй, чадваргүй гэж хэлэх боломжгүй мэт. Дээр нь, НАМОХ-ны үйл ажиллагааг МАН-ыг ялагдсан үед чамгүй сайн удирдаж, гар хөлийг нь идэвхтэй байлгах ажлыг сайтар хийсэн гэдгээр нь намынх нь лидерүүд хүндэтгэдэг гэсэн шүү. УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр түүний хувьд гэнэтийнх байсан гэдэг. Учир нь, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай нэр дэвшихээр яригдаж байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сошиалаар ил тод Б.Гарамгайбаатарыг амлаж авснаар Н.Ганбаярт тойрог солих шаардлага гарсанбайна. Үүнийг Н.Ганбаяр зөвшөөрөхгүй тул Хэнтий аймгийн энэ тойрогт МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэх шийдвэр дээр Д.Гантулга тунаж үлдсэн аж.

Эх сурвалж: Fact.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?