📅

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн, үйлдээгүй

🕔 2017/07/07 13:59

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн, үйлдээгүй

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианы зэрэгцээ сүүлийн үед  УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн гэх хэрэгт холбогдож басхүү нэлээд хэл аманд өртөөд буй. Түүнийг хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг хохирогч гэх талынхан олон нийтэд мэдээлсэн бол тэрбээр өчигдөр төрийн ордонд мэдээлэл хийж, "Би хүчингийн хэрэг үйлдээгүй, харин улс төрийн хүчингүүд намайг хүчирхийлж байна" гэдгийг хэлсэн юм. Тэгвэл талуудын байр суурийг "24VS24" буландаа онцолж байна.

Хохирогчийн эгч С: Д.Гантулга дүүг маань 10-аад минут хүчирхийлсэн гэсэн

Хохирогчийн эгч С хэргийн талаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад "Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. "Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.

Тэгээд "Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд "Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл "Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн. Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай "Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад "Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.

Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан. 

Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод "Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан.

Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан. Өөр ямар ч арга бидэнд алга.

Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай  найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй. 

Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань "Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм. 

 

 

Д.Гантулга: Би хүн хүчиндээгүй, харин намайг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна

 

 

УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга 25 настай эмэгтэйг хүчиндсэн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарж, хохирогчийн эгч ч мэдээлэл хийсэн. Харин энэ талаар Д.Гантулга өчигдөр Төрийн ордонд албан ёсны тайлбар хийв.

Тэрбээр "Энэ сарын 3-ны өдөр энэ мэдээллийг цацаж байгаа эх сурвалж албан ёсоор мэдээлэл хийлээ. Тиймээс би орон нутагт ажиллаж байгаад өчигдөр ирээд мэдээлэл хийж байна.

Зургаадугаар сарын 12-ны өдөр Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаад 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлэн татсан. Гэхдээ би хууль хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн.

Би өөрөө 19-ны өдөр цагдаагийн байгууллагад очиж, мэдүүлэг өгсөн. Бас шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Тэгээд зургаадугаар сарын 21-ний өдөр прокурорын дүгнэлтээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би прокурорын байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн ч өргөдөл гаргасан хүмүүст эхэлж өгдөг хуулийн дагуу надад өгөхөөс татгалзсан. Тэгээд 29-ны өдөр авсан.

Зургаадугаар сарын 21-ний өдөр Гантулгын холбогдох энэ асуудлыг прокурор хэрэгсэхгүй болгож байхад өнөөдөр уйлан дуулан яриад байгаа Саранзаяа Хөвсгөл далайн эрэгт амраад явж байна. Надад мөнгө өгсөн, дахиад мөнгө өг гэсэн утгатай мэдээлэл хийж байгаа юм. Би хүнд мөнгө өгөх нь битгий хэл өөрийн нэр дээр байргүй хүн. Хэн нэгэнд мөнгө төгрөг өгч гүтгэлгийг дарах хүн би биш.

Оффшор дансны тухай мэдээлэл хийхтэй зэрэгцээд мэдээ.мн сайтад гарч эхэлсэн. АН-аас хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр, АН-ын сонгуулийн штабын хүмүүсийн лайваар мэдээллийг цацаж байгаа нь улс төр гэдгийг илэрхий харуулж байна.

Хан хэнтий нутгаас төрж гарч байгаа залуу улстөрчдийг ингэж гүтгэдэг. 2000 онд Хүрэлсүхийг 32 настай УИХ-ын гишүүн болж байхад хүчингийн хэрэгт холбож байсан.

2012 онд Оюун-Эрдэнийг хүчингийн хэрэгт холбож танилцуулсан. 2017 онд Гантулга гэдэг залууг хүчингийн хэрэгт холбож байна.

Гантулга хүн хүчиндсэн биш Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна. Хүчирхийлэгчид нь өнөөгийн улс төрийн олигархиуд. Тэр дундаа танил сценараар хийдэг эрхмүүд гэдгийг зөвөөр ойлгуулахыг хүсч байна” гэв.

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?